Учрал.Н 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Урсгал засварын ажлуудыг заавал тендерээр шийдэх ёстой юм уу?

2017 оны 5 дугаар сарын 4 ны Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал замын жижиг эвдрэл болгонд тендер зарлаж хугацаа алддаг байдлыг шүүмжиллээ.

Н.УЧРАЛ: МӨНГӨ НЬ БАЙГАА МӨРТЛӨӨ ТЕНДЕР ЗАРЛАЖ ХУГАЦАА АЛДАЖ БАЙНА

“Жижиг эвдрэлийг шийдэх бүртээ тендер зарлаж цаг хугацаа алдаад, хүндрэл учруулах хэр зохистой байдаг юм бэ? Нийслэлийн замын сангаас төсөв гаргаад тэр дор нь засварлах боломжгүй юм уу?

Нэг хорооны замын шийдвэрийг шийдэхэд л гүйцэтгэх компанид өгөөд хурдан хугацаанд хийлгэхгүйгээр тендерийн хуульд баригдаад, иргэдийн зүгээс гомдол санал ирүүлээд байх юм. Мөнгө нь байгаа мөртлөө тендер зарлаад, хугацаа аваад байх юм. Урсгал засварын ажлуудыг заавал тендерээр шийдэх ёстой юм уу?

Энэ хуулийг дагалдуулаад тендерийн хуулинд өөрчлөлт оруулж, зарим засварын ажлуудыг түргэн хугацаанд шийдэж явах боломж байхгүй юу?”

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ДҮҮРЭГ БҮРИЙГ ХАРИУЦСАН АВТОЗАМЫН КОМПАНИ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

“Хот хоорондын замд Автозам ашиглалтын компаниуд тодорхой арчлалтын мөнгө тусгагдаж, түүнийхээ дагуу гүйцэтгэдэг. Нийслэлд бол яг хуулийнхаа дагуу хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл зам яг зам арчлалт хийдэг тодорхой заагдсан компани байхгүй.

Зам бүрийг нь хариуцуулж өгөөгүй. Улаанбаатар хотын автозамын газар үүнийг өөрөө хариуцдаг. Жил болгон замын эвдрэлийг шалгасны дараа төлөвлөлт гаргаж, мөнгөө зарцуулж тендер заралдаг.

Үүнийг шийдэх зам бол дүүрэг бүрээ хариуцсан замын компани бий болгох гарц бий.