Ё.Баатарбилэг 2017.05.04 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Эдийн засаг сэргэнэ гэдэгт итгэж байна

2017 оны 5 сарын 4 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг дагаж гарсан УИХ-ын 29 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлын талаар үзэл бодлоо илэрхийллээ.

Ё.БААТАРБИЛЭГ: ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ЯРИГДАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ

“Рио-тинто компани ОУВС-гаар дамжуулж монголын төрд, монголын Засгийн газарт нилээд том дарамт үзүүлж байна гэж улстөрчийн хувьд үзэж байна. Нөгөө талаар монголын ард түмэн ухаантай. Улс орны эдийн засгийг ийм хэмжээнд хүргэхэд нөлөө үзүүлэх гэрээ байгуулсан, шийдвэр гаргасан улстөрийн хүчин байж л байна. Үүнийг битгий мартаасай. Хариуцлагын асуудал яригдах нь зүйн хэрэг.

Эдийн засаг сэргэнэ гэдэгт итгэж байгаа. Хариуцлагаа яриад, тодорхой цаг хугацааны дараа ямар улстөрч ямар байр суурьтай байсныг, ямар улстөрийн хүчин хариуцлагатай хандаж улс орныг яаж эдийн засгийг сэргээж болдгийг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Байдал үнэхээр хүнд байгаа боловч нэгэнт шийдвэр гарсан болохоор дэмжээд явна гэж бодож байна.”