т.бадрал 2017.05.05 | Телевиз: TV5

"Говийн чоно 2017" олон улсын гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулагдлаа

"Говийн чоно 2017"

Гамшгийн өмнө хүн төрлөхтөн хүчин мөхөстөж, олон хүн алтан амиа алдаж улс орон үнэлж баршгүй хор хохирол амсдаг. Тэгвэл байгалийн болзошгүй гамшгийг улс орнууд бүс нутгаараа хамтран ажиллаж байгалийн гамшгийн үзэгдлийг хамтдаа даван туулах зорилгоор Говийн чоно 2017 олон улсын сургалтыг зохион байгуулж байна.

 “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуульд  Онцгой байдлын ерөнхий газар, түүний харьяа Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, МХЕГ, ИНЕГ, Өмнөговь аймгийн бүх шатны Засаг дарга, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, тус аймгуудын хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага болон гадаад улс орны, олон улсын байгууллагын төлөөлөл болох АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскийн үндэсний гвард, Ойн агентлаг, Олон улсын тусламжийн газар, НҮБ-ын салбар байгууллагууд, Японы Хүүхдийг ивээх сан, МУЗН, Швейцарийн хөгжлийн агентлаг, Мерси кор, Олон улсын улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг болон Бангладеш, Непаль, Канад, Өмнөд Солонгос, Унгар, Япон улсын нийт 240 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.