Болд.Л 2017.05.05 | Сайт: Vip76.mn

Л.Болд: Сүхбаатар аймгийн сонгуулийн шударга бус байдлыг нэн даруй шийдэх ёстой

УИХ-ын гишүүн Л.Болд

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Ерөнхий сайд Барилга, хот байгуулалт, зам тээврийн салбарын бүтээн байгуулалтын явцын талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд: Энэ чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон байгаа миний өргөн барьсан гэр хорооллын хөгжлийн тухай хууль мөн монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, эдгээр хуулиуд дээр бид хэлэлцүүлгүүд хийж УИХ-аар хэлэлцэх бэлтгэлийг хангаж байгаа л даа.

Эдгээр хуулиуд ямар нэг улстөргүйгээр,  монгол улсын иргэний язгуур эрх ашгийн асуудлууд учир үүнд хамтран ажиллах боломж бий юу? Бид 9-нд хэлэлцүүлэг хийх гэж байгаа, таны удирдлагад ажиллаж байгаа холбогдох сайд нар, яамдууд, нийслэлийн захиргаа гэх мэт оролцох байх гэж найдаж байна. Яагаад гэвэл бид Герман улстай гэр хорооллыг хөгжүүлэх, зөв гарцыг олох зорилгоор сонирхолтой хэлэлцүүлэг хийх гэж байгаа.

Бүү улстөржөөсэй Ерөнхий сайдаа. Энэ бол бидний дундын зорилт юм шүү. Та үгээ хэлж таны үгнээс холбогдох яам, газрууд дүгнэлт хийж бидний ажлыг дэмжих байх. Хоёрт манай Хан-Уул-д  карьерүүд тойрсон асуудлууд байгаа. Тодорхой шийдвэрүүд гарч байна гэж байгаа. Гэхдээ иргэд бухимдсан хэвээр байна. Санал хүсэлтүүд маш их ирж байна. Эрэг дагуу Туулыг маш их хүнд байдалд оруулж байгаа карьерүүдэд ямар арга хэмжээ авах гэж байна гэдэгт тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй юм.

Өнгөрсөн гурван долоо тхоног дамжиж танд тавьсан асуулга байгаа юм. Төр хэвийн ажиллахад  орон нутгийн засаг захиргааны үйл ажиллагаа хуулийн дагуу бүрдэж ажиллах ёстой юм. Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүрэг, Нийслэлийн 40 хороонд мөн 10 гаруй сумдад сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөхгүй, цаг хугацааг хэдэн сараар хожиж, өнөөдөр энэ олон нутгуудад иргэд хохирч байна.

Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн Сүхбаатар аймаг дахь сонголтын үр дүнг эрх баригчид одоог хүртэл бүтэн жил дамнуулан баталгаажуулж, эцэслээгүй хэвээр байгаа. Засгийн газар ч асуудлыг шийдэх сонирхолгүй, харин ч элдэв шалтаг, асуудал босгож өнөөг хүртэл байдлыг хүндрүүлсээр зургаан сар явж байна. Тэр иргэд олон сар тэмцээд тэвчээр нь барагдаад өчигдөр улаанбаатарт 20 гаруй машинтай 100 гаруй иргэд ирж нийслэлийн захиргаанаас жагсах зөвшөөрөл олгоогүй, замын хөдөлгөөнд оролцох журмаар санал бодлоо хэлж машинтай цуглаан хийж байна. Энэ иргэдийн асуудлыг шийдэх цаг нь ирсэн. Хууль ёсны бүх асуудлууд дууссан. Ардчиллын амин сүнс болсон эрхээ хамгаалах, сонгуулийг хууль ёсны төлөө явуулахын төлөө тэмцэж тэр холоос ирчихээд байна. 20 аймагт МАН ялалт байгуулсан нэг л аймагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг аймагт ялагдаж болохгүй гэсэн зүйл байхгүй юм.