Чингэлтэй дүүргийн эргүүлүүдийг шагналаа
2017.05.08

Чингэлтэй дүүргийн эргүүлүүдийг шагналаа

Чингэлтэй дүүргийн 19 хорооны хэв журмын урамшилт эргүүл, Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн   “Иргэдийн оролцоотой хяналттай орчин” зөвлөгөөний үеэр  эрхэлсэн ажилдаа амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим Хэв журмын урамшилт эргүүл, Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн  хөдөлмөр бүтээлийг үнэлж, ИТХ, ЗДТГ, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, дүүргийн прокурор, Онцгой байдлын хэлтсийн шагналаар тус тус шагнаж урамшууллаа. Шагналыг Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд гардуулан өглөө.


Мөн үеэр Чингэлтэй дүүргийн соёлын төвийн  дэргэдэх үндэсний хөгжмийн “Дөмөн” чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөсөн юм. 
Зөвлөгөөний хаалтын үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ дүүргийнхээ хүн амын эрүүл аюулгүй орчинд амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд гар бие оролцож байгаа Чингэлтэй дүүргийн 170 гаруй мянган иргэдийн төлөөлөл болсон иргэддээ  баярлаж, талархаж  байгаагаа илэрхийллээ.