Сандуй.Ц 2017.05.08 | Телевиз: UBS

Хотын хөгжилд чиглэсэн зөвлөмж гаргалаа

НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, МУИС, “Монголын хотуудын холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” сэдэвт олон улсын бага хурал хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөлөө.

Бага хуралд Монгол Улсад суугаа 17 улсын элчин сайд, гадаадын найман улсаас 15 зочин, төлөөлөгч, нийслэл хоттой харилцаат 10 гаруй хотын дарга оролцлоо. Энэхүү бага хуралд нийт 20 гаруй илтгэл тавигдаж, хэлэлцсэний эцэст зөвлөмж гарган баталлаа.

НИТХ-ын дарга, Монголын Хотуудын холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хурлыг хааж хэлсэн үгэндээ “Энэ зөвлөмж гарснаар шийдвэр гаргах төвшинд байгаа хотын удирдлагуудад маш чухал юм. Улаанбаатар хотод тулгамдаад байгаа олон асуудал бий. Үүнийг нэг нэгээр нь сугалж авч ярих биш цогцоор нь шинжлэх ухаанд суурилсан шийдвэрийг гаргах хэрэгтэй. Бусад том хотууд тулгамдаад байгаа асуудлуудаа шийдвэрлэхийн тулд шинжлэх ухаанд суурилсан зөв бодлогыг гаргаж чадсанд байгаа. Бид хотын хөгжлийг шинэ шатанд гаргах онцлог бага хурал боллоо” хэмээн онцоллоо.