Бат-эрдэнэ.Ж 2017.05.08 | Сонин: Монголын үнэн

Хөдөөгийнхөнд түргэний тэрэг бэлэглэв

Хөдөөгийнхөнд түргэний тэрэг бэлэглэв

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд баасан гаригт Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвүүдэд шинэ автомашин бэлэглэлээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал, Цагааннуур, Шинэ-Идэр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын эрүүл мэндийн төв, Булган аймгийн Гурванбулаг, Бүрэгхангай , Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв, Хялганат тосгоны эрүүл мэндийн төв, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Жаргалант сумын эрүүл мэндийн төв, Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төвийнхөн энэ өдрөөс эхлэн шинэ фургон машинаар иргэддээ үйлчилнэ.

УИХ-ын гишүүдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай үзүүлэхэд үр өгөөжөө өгөх, туулах чадвар сайтай автомашинуудыг сумдад хүлээлгэн өгч байгаад нь Эрүүл мэндийн сайдад талархал илэрхийлсэн. Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины 60 хувьд парк шинэчлэл хийж, энэ онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгоод байгаа билээ.