“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уралдаан зарлалаа
2017.05.09

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт уралдаан зарлалаа

Онцгой байдлын ерөнхий газар, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуультай хамтран гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг, ойлголтыг олон нийтэд хүргэх, сонсогчдын чадавхыг сайжруулах зорилгоор "Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо" сэдэвт уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогчид оролцох юм. Уралдааны бүтээлийг нэг сарын хугацаанд буюу ирэх сарын дөрөвнийг хүртэл ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах тэнхимд хүлээн авч дүнг гаргана.