Бат-эрдэнэ.Ж Л.Мөнхбаатар 2017.05.09 | Телевиз: МҮОНТВ

Энэ онд түргэн тусламжийн 159 тэргийг сумдад олгоно

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар

Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад нэн тулгамдаж буй асуудал түргэн тусламжийн автомашин юм. 

Засгийн газраас анх удаа орон нутгийн түргэн тусламжийн автомашины 60 хувьд парк шинэчлэл хийж, энэ онд 159 түргэн тусламжийн автомашиныг сумдад олгоод байгаа билээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар өнгөрөгч баасан гаригт Хөвсгөл, Булган, Орхон, Архангай, Өвөрхангай аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвүүдэд шинэ автомашин бэлэглэлээ.

Хөвсгөл аймгийн Хатгал, Цагааннуур, Шинэ-Идэр, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумын эрүүл мэндийн төв, Булган аймгийн Гурванбулаг, Бүрэгхангай , Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв, Хялганат тосгоны эрүүл мэндийн төв, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Жаргалант сумын эрүүл мэндийн төв, Архангай аймгийн Булган сумын эрүүл мэндийн төв, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төвийнхөн энэ өдрөөс эхлэн шинэ фургон машинаар иргэддээ үйлчилнэ.