Засгийн газрын цаг 2017/05
2017.05.09

Засгийн газрын цаг: Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг онцоллоо

Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас бэлтгэн хүргэдэг Засгийн газрын цаг цогц хөтөлбөр энэ удаад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын талаар мэдээлэл бэлтгэжээ.

Монгол улсын эдийн засаг үндсэн ганц тулгууртай. Уул уурхайгаас хамаарсан эдийн засаг ямар эрсдэлтэй байж болохыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харсан. Эдийн засгийн бүтцээ өргөжүүлж уул уурхайгаас гадна хүнсний салбар, хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн тулгуураа болгох чиглэлийг засгийн газраас барин ажиллаж байна.