Тэгшбаяр.Н 2017.05.09 | Телевиз: Eagle TV

Дайны жилүүдэд Монголчууд Фронтод 34 мянган морь бэлэглэжээ

Өнөөдөр дэлхийн хоёрдугаар дайны түрэмгийллийг давсны ялалтын ой өдөр тохиож байна.

Зөвлөлт орос улсын ялалтад Монголчуудын оруулсан хувь нэмэр асар их гэдгийг ОХУ-гаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хэлж байна.

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм. 

Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Дайны хамгийн хүнд бэрхийг тухай үеийн оросын улаан арми үүрсэн юм.