Болд.Л 2017.05.10 | Сонин: Засгийн газрын мэдээ

Л.Болд: Санхүүжилтийн оновчтой шийдэл шаардлагатай

Л.Болд: Санхүүжилтийн оновчтой шийдэл шаардлагатай
УИХ-ын гишүүн Л.Болд

УИХ-ын гишүүн Л.Болдын санаачилсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай, Гэр хорооллын хөгжлийн тухай хоёр хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор Төрийн ордны нээлттэй сонсголын танхимд “Газар өмчлөл ба гэрхорооллын хөгжил" хэлэлцүүлгийг зохион байгуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болдоос хуулийн төслүүдийн талаар тодрууллаа.

-Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэл- цүүлгийг олон удаа эохион байгууллаа. Эндээс ямар санал, санаачилга гарч байна вэ?

-Энэ хуулийн төслийг боловсруулснаас хойш гурван жил боллоо. Иргэд болон мэргэжилтнүүдийн дунд олон хэлэлцүүлэг хийсэн. Энэ төсөл Монгол Улсын иргэнд гаэар өмчлүүлэх хуулийн шинэчилсэн анйруулгатай цогцоор явах ёстой.

Хамгийн гол нь хөрөнгө санхүүгийн бүхий л эх үүсвэрийг эрэлхийлж, санхүүжилтийн оновчтой шийдлийг олох замаар гэр хорооллыг хөгжүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, энэхүү хуулийн төслийн гол зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, хот, суурин газрын инженерийн дэд бүтцээр хангагдаагүй нутаг дэвсгэрт иргэдийн өмчилсөн газрыг тохижуулах, амьдрах орчноо сайжруулах талаар гаргасан иргэдийн санаачилгыг дэмжихэд оршино.

-АН өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг хийх гэж оролдсон ч өнөөдөр олон хүн хохирч, төсөл үр дүнгээ өгч чадсангүй?

-Хэдийгээр Улаанбаатар хот 2013 оноос эхлэн гэр хорооллыг дахин төлөвлөх замаар барилгажуулах хөтөл- бөрийг хэрэгжүүлсэн ч хэт удаашралтайн дээр, шулуухан хэлэхэд ахиц дэвшил гараагүй.

Энэ нь нэгдүгээрт, дахин төлөвлөлтийг барилгын компаниуд гүйцэтгэсэн нь газрыг эзэмшигч буюу газрын эзэд хөндлөнгийн ажиглагч болсонтой холбоотой. Хоёрдугаарт, дахин төлөвлөлтөд шаардлагатай дэд бүтцийг байгуулах үүргийг орон нутаг хүлээсэн учир төсөвт маш их дарамт учруулсан. Гуравдугаарт, санхүүжүүлэх хөрөнгө мөнгөний эх үүсвэр нь тодорхойгүй байсан. Бодит байдлыг товчхоноор дүгнэхэд нэг талаас барилгын компаниуд, түүний цаад эзэд, нөгөө талаас өмчилсөн газар дээрээ өмч хөрөнгөтэй болж сайхан амьдрах гэсэн иргэдийн хүсэл тэмүүлэл хоёр зөрчилдсөн.

Угтаа иргэдийн эрхийг нэн түрүүнд хангах ёстой. Мөн эдийн засгийн хамгийн оновчтой шийдлийг олох нь зөв гарц болно. Тиймдээ ч энэ бүхнийг харгалзан, уг хоёр хуулийн төслийг боловсруулсан.

-Хуулийн төслийг баталсанаар ямар боломжууд нээгдэх вэ?

-Хуулийн төслийг баталснаар олон эерэг үр дүн бий болно. Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн хот, суу- рин газрын хөрс, агаар, усны бохирдол буурч экологийн тэнц- вэрийг хадгалах боломж бүрдэнэ. Хамгийн чухал нь иргэдийн хэрэгцээ, шаардлагад хүрэл- цээтэй санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх банк, санхүү- гийн цоо шинэ, дарамтгүй, шууд тогтолцоо бий болно.