Учрал.Н Сандагсүрэн.Ж Цогзолмаа.Ц 2017.05.10 | Сонин: Өнөөдөр сонин

Гурван улсын тэргүүнийг хөшөөнд мөнхлөв

Гурван улсын тэргүүнийг хөшөөнд мөнхлөв

Эх орны дайны аугаа их ялалтьш 72 жилийн ой өчигдөр тохиолоо. Энэ ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг, “Чингис Соосэ” сургуулийн гадна талбайд гэрэлт хөшөө бос- гож, нээлтийг нь хийсэн юм.

Уг арга хэмжээний нээлтэд ахмад дайчид, УИХ-ын гишүүн Н.Учрал, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа нар болон төр, нийгмийн зүтгэлтнүүд ирсэн байв.

1945 онд Ялтад болсон холбоотон гүрнүүдийн бага хуралд оролцон, Монгол Улсын тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэн, бидэнд эрх чөлөө бэлэглэсэн гурван улсын тэргүүнүүд сандал дээр сууж буйгаар дүрсэлсэн уг хөшөөн дээр (Ялтын (Крымын) бага хурал.Дэлхийн дайны (1939-1945) шийд-вэрлэх үе-1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд болж, Гитлерийн эсрэг эвслийн гишүүн гурван их гүрний удирдагчид. ЗСБНХУ-аас И.В.Сталин АНУ-аас Ф.Д.Рузьвелт, Их Британиас У.Черчилль нар түүхэн уулзалт хийсэн юм) хэмээн монгол, орос, англи хэлээр сийлжээ.

“Дэлхийн II дайн 1410 гаруй хоногийн турш үргэлжилсэн. Өнөөдрийн энх тайван, эрх чөлөө асар олон хүний амиар бидэнд ирсэн. Тэр дунд 1600-гаад сэтгүүлч, зураглаач албан үүргээ гүйцэтгэж байсны 90 гаруй нь алтан амиа алдсан байдаг. Тиймээс энэ хөшөөг босгох үйлсэд тэдний хувь нэмэр маш их байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй” гэж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал “XX зууны дунд үе, 1940-өөд оны сүүлчээр дэлхий дахинд тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх хариуцлагатай мөч монголчуудад ирсэн. Ялтын хэлэлцээр бидний ирээдүйг шийдсэн. Энэ түүхэн үйл явдлыг оюутан залуус, хойч үеийнхэн минь мэдэж, тунхаглан, марталгүй яваасай гэсэндээ дэлхийн аугаа гурван удир- дагчийн хөшөөг “Их засаг” олон улсын их сургуулийн “Чингис Соосэ” сургуулийн гадаа босгож, соёлын өвд бүртгүүллээ. Ийм хөшөө дэлхийд ганцхан байсан. Тэр нь ОХУ-ын Сочи хотод бий. Өдгөө Монголд хоёр дахь нь бослоо” гэв.

Ялалтын баярт зориулан энэ өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооныхон “Бүрээн дуутай хороо” өдөрлөг зохион байгууллаа. Эх орны дайн ямар үр дагавартай байсан тухайн хойч үеийнхэндээ таниулах үүднээс өдөрлөгийн 97 настай хоёр ахмад дайчинд хүндэтгэл үзүүлэн, үүх түүх, дурсамжаас нь яриулсан юм. Түүнчлэн оюутан, сурагчид “Монгол Улсын баатруудын хүндэтгэлийн цогцолбор”-т цэцэг өргөж, ‘Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сонсогчид цэргийн жагсаал хийсэн юм.