Хуулийн этгээд үйл ажиллагааны зардлынхаа 1,5 хувийг гамшгаас хамгаалахад зарцуулна
2017.05.10

Хуулийн этгээд үйл ажиллагааны зардлынхаа 1,5 хувийг гамшгаас хамгаалахад зарцуулна

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрбээр “Дэлхийн улс орнууд эдийн засгийн эрчимтэй хөгжил, гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо руу шилжиж байна. Ийм цагт НҮБ-аас гаргасан зөвлөмжийг үндэслэн аливаа гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх улмаар хүний амь нас, нийгэм, эдийн засагт учруулж болзошгүй хохирлыг бууруулах, хор нөлөөг цаг апдалгүй арилгах замаар улс орны тогтвортой хөгжлийг хангаж ажиллах нь бидний нэн тэргүүний зорилт болж байна. Хот суурин газрын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах болон эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг 2018 онд Улаанбаатар хотноо чуулах Азийн Сайд нарын бага хурлын хэлэлцэх үндсэн асуудал болгох санал хүргүүлсэн” гэлээ.

Монгол Улс дэлхий нийтэд гамшгийн эрсдалийг бууруулах чиглэлээр баримталж буй чиг хандлага, НҮБ-аас гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ” зэрэг хөтөлбөрт нийцүүлэн олон талын оролцоотойгоор Гамшгаас хамгаалах тухай хуулиа шинэчлэн батапсан. Ингэснээр манай улс “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг баталсны дараа гамшгаасхамгаалах эрх зүйн орчноо шинэчилсэн анхны орнуудын нэг болоод байгаа аж. Цаашид Монгол Улсын гамшгаас хамгаапах тогтолцоог шинэчлэх хүрээнд гамшгийн эрсдэлийг эрт тодорхойлох, бууруулах, үүний санхүүжилтийн механизмыг шинэчлэн сайжруулах, үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд иргэний нийгэм, нуттйн иргэд, сайн дурын оролцоог хангах, хүмүүнлэгийн үйл ажиллагааны удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох зэрэг бодлогын олон чиглэлээр тогтолцоонд шинэчлэл хийх юм байна.

Хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан илтгэл тавилаа. Тухайпбал, ОБЕГ-ын дарга Т.Бадрал Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулсан юм. Уг хуулийг олон улсын туршлагад үндэслэн боловсруулжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийг анх 2003 онд баталж хэрэгжүүлэх хугацаанд таван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан ч зайлшгүй шинэчлэх хзд хэдэн шаардлага бий бопжзэ. Энэхүү чиглэлд сүүлийн 13 жилийн хугацаанд дэлхий нийтэд бодлогын томоохон бичиг баримтуудыг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, 1994-2005 онд гамшгийн аюулыг бууруулах, 2005-2015 онд Хиого Гейний үйл ажиллагааны баримт бичгийг хэрэгжүүлжээ. Харин 2015-2030 он хүртэл “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан дээрх хуульд өөрчлөлт оруулсан байна. Энэ талаар тэрбээр “Хуулийн нэр томьёог өөрчлөх, гамшгаас хамгаалах менежментийн үйл ажиллагааны үе шат, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн баримт бичгийг тусгах, хариуцлагын тогтолцоо, салбар хоорондын зохицуулалтыг оновчтой болгох зэрэг хэд хэдэн шаардлагатай              өөрчлөлтийг

хуулийн шинэчилсэн найруулгад оруулсан. Гамшгийн өмнөх, дунд, дараах гэсэн гурван бутцийг шинэ хуульд тодорхой тусгасан” хэмээн тайлбарлав.

Дээрх хуульд оруулсан бас нэгэн онцлох зохицуулалт бол гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт юм байна. Тодруулбал, шинэ хуулиар төрийн болон нутгийн захиргааны байгууллага тухайн жилийнхээ төсвийн нэг, хуулийн этгээд тухайн жилийн үйлдвэр үйлчилгээний зардлын 1.5 хувийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулахаар болжээ.

Үүний дараа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илтгэл тавьж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулахад дэлхий нийтээр өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулах гэсэн үндсэн хоёр стратеги барьж байгааг тодотгов. Агаарын жилийн дундаж температур сүүлийн 70 гаруй жилд дэлхийн дунджаас гурав дахин нэмэгджээ. Ингэснээр ган зуд, шороон болон цасан шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн арав гаруй жилд хоёр дахин ихэсч, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдэх болсон байна. Тухайлбал, 1990- 2000 онд дунджаар жила 30 орчим аюултай үзэгдэл ажилглагддаг байсан бол 2001-2016 онд энэ тоо даруй хоёр дахин нэмэгдсэн аж. Мөн 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжсөн бол өнгөрсөн онд тооллого хийхэд 774 булаг шанд, 263 гол горхи, 346 нуур ширгэсэн дүн гарчээ.

Д.Оюунхорол: Төв цэвэрлэх байгууламжийг долоодугаар сарын 1-нээс барьж эхэлнэ

БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь агаар, орчны бохирдол, хог хаягдап болон хүлэмжийн хийг бууруулахад чиглэж байгаа аж. Энэ талаар салбарын сайд “Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд ус цаг уурын салбарыг 2030 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт цаг уурын радарын улсын сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. НҮБ- ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам.доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байна. БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стра- теги боловсруулж жишиг төсөл хэрэгжүүлэх, эрсдэлийн менеж- ментийг сайжруулах, чадавх бэхжүүлэх чиглэлээр гурван тө- сөл боловсруулан тухайн санд хүргүүлсэн. Эдгээр төслийг эхний шатанд дэмжсэн учир дараагийнхаа үйл ажиллагааг эхпүүлээд байна” гэлээ. Үүний дараа хэлэлцүүлэгт оролцогчид үндсэн илтгэл тавьсан албаныхнаас асуулт асууж, санал хэ- лэв. Түүнээстоймлонхүргэжбайна.

Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч Ж.Ганбаатар:

-Мэргэжлийн хяналтын байгууллагын аливаа дүгнэлт, зөвлөмжийг Гамшгийн мэдээллийн санд кодолж оруулснаар гамшгийн үед авах арга хэмжээг хөнгөвчлөх боломжтой. Үүнийг зардал бага- тайгаар хэрхэн хэрэгжүүлэх вэ. Мөн хуулийн шинэчлэлийг гамшгийн даатгалтай яаж уялдуулж байгаа бол?

Шадар сайд У.Хүрэлсүх:

-Гамшгийн мэдээллийн сан 2003 он хүртэл байгаагүй. Үүнзэс хойш дөрөөн сан тогшол биш ажиллаж ирсэн. Тиймээс хууль гарсантай холбогдуулан мэдээллийн санг уялдуулах ялангуяа мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагад гарч буй үнэлгээг нэгтгэн сантай болох асуудпыг нэг сантай болох асуудлыг ярьж байна. Дараагийн асуудал нь гамшгийн эрсдэлийг үнэлэх. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллагын 84 хувийг үнэлээгүй байдаг. Хуулийн дагуу мэргэжлийн үнэлгээний байгууллагыг шинээр байгуулж, тэд цугласан мэдээллийг ОБЕГ-ын Мэдээллийн санд нэгтгэх юм.

Улс орон, аж ахуйн нэгж байгууллага, иргэн гамшгийн эрсдэлийг даатгалын байгууллагаас зохицуулдаг. Гэхдээ Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Даатгалын тухай хуульд энэ талаар тусгаагүй. Олон улсын жишгийг харахад гамшгийн даатгал албан журмын тал руу явж байна. Тиймээс энэхүү асуудлыг тусгай хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэг саналыг Сангийн яам болон холбогдох байгууллагаас ирүүлж байна. Гамшгаас хамгаалах тухай хууль бол бидний хувьд суурь нь. Үүнийг дагалдуулан гаргах хуулиудын нэг нь Гамшгийн даатгалын тухай хууль байх болно.

Чехийн элчин сайд Ивана Гроллова:

-Танай улсын хамгийн чухал “алт” бол ус. Улаанбаатар хотынхны ундны усны нөөц, түүнийг хамгаалах талаар ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Ард түмний тэн хагас нь амьдарч буй хотод энэ бол маш чухал асуудал. Хэрэв авч хэрэгжүүлж буй бодлого, арга  хэмжээ байхгүй бол түүнийг чехүүд хийхэд бэлэн байна.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол:

-АНУ-ын Мянганы сорилын сангийн 300 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах чиглэлд хэрэгжүүлэх төслийн явц нэлээд ахицтай байна. Энэ төслийн хүрээнд хотын Төв байгууламжийг шинээр барих бөгөөд долоодугаар сарын 1-нээс ажпыг нь эхлүүлнэ. Ер нь цаашид усыг хэмнэлттэй ашиглахгүй 2024 он гэхэд Улаанбаатар хот цэвэр усны дутагдалд орох нөхцөл байдал үүссэн. Тиймээс дээрх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2037,2050 он гэхэд нийслэлийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санал санаачлага байвал бид хамтарч ажиллахад бэлэн байна.