Энхболд.М Нямбаатар.Х 2017.05.11 | Сайт: Vip76.mn

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тог,тохсүрэн, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт асууж байр сууриа илэрхийллээ. Цаашид зарчмын зөрүүтэй санал хурааж гишүүд зүйл заалт бүр дээр саналаа хэлэв.

УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд хохиролтой зүйл заалт байна гэсэн бол Ц.Даваасүрэн гишүүн Гүтгэлгийн шинжтэй үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой юм. Нэг хүн гүтгээд 2,5 сая төгрөг төлөх болчихоод байна. Ийм байхаар шар сонин, хэвлэл цэцэглэнэ шүү дээ гэв.

Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлая саналын томёоллоор санал хурааж гишүүдийн 76,9 хувь нь дэмжиж хуулийн төслийг баталлалаа.