2017.05.11

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль гадны хөрөнгө оруулалтыг татах том боломж

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжээд байгаа. Хууль санаачлагчдын зүгээс энэ хууль батлагдсан нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах томоохон боломжийг бүрдүүлнэ гэж харж байгаа юм. Харин салбарууд хуулийн төслийг дутуу дулимаг, суурь ойлголт дутуу гэв.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль нь нэг талдаа банкны системд хамгаалалт болж байгаа юм. Хуулийн хүрээнд орж ирэ ажиллах гадны банк, дотоодын банкны зах зээлд ажиллахгүй. Иргэд аж ахуй нэгжээс хадгаламж татахгүй. Жижиг зээл олгохгүй зөвхөн өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхээр зохицуулагдаж байгааг хууль санаачлагчид хэлж байна.