Баасанхүү.О 2017.05.11

О.Баасанхүү: Гэрчийн үгийг өлгөн авч сэжигтэн болгох тохиолдол маш их байна

Өнөөдөр /2015 оны 05 дугаар сарын 11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн хэд хэдэн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр: “Зөрчлийн хуулинд эрүү байх зүйлийг зөрчил, зөрчил байх зүйлийг эрүү гэж тооцож байна. Тухайлбал гэрчийг авч үзье. Тухайн хэргийн талаар мэддэг, тухайн хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг гэрчээр оруулах ёстой байдаг. Гэтэл эхлээд гэрчээр дуудаж байснаа сүүлдээ хэрэгтэн болгодог. Бүх мөрдөн байцаалтын 80 хувь нь ингэж хувирдаг. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний гэр бол гэж үг байдаг.

Сүүлдээ хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлдэг байсан бол одоо гэрч олдохгүй, албадан гэрчээр дуудаж байна.

Ирэхгүй бол албадан хорино, цагдна гэж сүрдүүлдэг. Тэгээд очоод мэдүүлэг өгөхөөр хэлсэн үгийг нь өлгөж аваад, хэрэгтнээр татдаг.

Цагаатгах нотлох баримт цуглуулдаг субъект гэж худал зүйл байдгийг болиулах саналтай байна. Прокурор, өмгөөлөгч 2 тэгж эрхтэй байх ёстой. Нотлох баримтыг тэгш цуглуулмаар байна. Үүнийг шүүгч хараад, аль ч талд оролгүй, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Шүүгч, мөрдөн байцаагч, прокурор 3 нэг талд орж ажилладаг. Яаж энэ байдлаар шударга шүүх явдаг гэж итгэх юм бэ? Гэрчийн тухай заалт дээр ямар ч шинэчлэл орж ирээгүйд би харамсаж байна.

Эрүүгийн хуулийн шинэчлэлийн нэг гол онцлог нь эрүүгийн зөрчил, захиргааны зөрчил гээд хоёуланд нь процессын ажиллагаа явуулаад, нэгийг нь эрүүгийн гэмт хэрэгтэн буюу ялтан болгоод, нөгөөхийг нь зөрчилг гаргагч болгож байна.

Хохирол гэдэг ойлголтыг ингэж субъектив оруулж ирж болохгүй. Хэргийн нөхцөл байдал бүр өөр.

Ингэж ялгахгүйгээр хориглосон заалтуудыг зөрчсөн л бол адилхан гэмт хэрэгт тооцоод явъя" гэсэн юм.