УИХ-ын гишүүн Б.Саранчимэг
2017.05.11

Б.Саранчимэг: Төв аймгийн Шинэ хотын төлөвлөлтөд Эко бүтцээ тусгах хэрэгтэй

Монгол улсын Их хурлын нэгдсэн Чуулганаар Ерөнхий сайдын мэдээлэл тавигдсан билээ. Ерөнхий сайдын мэдээллийн дагуу гишүүд  салбарын сайдуудад хандан асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Ж.Ганбаатар гишүүний асуулттай зарим асуулт маань давхцаж байна. Төв аймгийн Шинэ хотын ерөнхий төлөвлөгөө болоод эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн төлөвлөгөөний биелэлт бол 0 хувь буюу энэ арга хэмжээнүүд нь биелээгүй жагсаалтад орсон байна лдаа.

Тэгэхээр энэ Шинэ хотын эхний ээлжийн барилгажилтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө яагаад хийгдээгүй байна вэ гэсэн асуулт байна. Одоо бол телевизээр Хөшигтийн хөндийн шинэ барих барилгын захиалга авч байна гээд байгаа. Тэгэхээр бид тэнд жижигхэн ч гэсэн шинэ хот байгуулах гээд байдаг. Ерөнхий төлөвлөгөөний дагуу бүх ажлууд явагдах ёстой. Мөн тэнд эко бүс, бүтцээ хадгалах, сэргээх зорилгоо ерөнхий төлөвлөгөөндөө яаж тусгаж ажиллаж байгаа вэ? 
Ер нь энэ ерөнхий төлөвлөгөө хэзээ дуусах вэ?

Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн: Төв аймгийн Шинэ хотын ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөөгөөний биелэлт үндсэндээ тааруу гарсан. Үүний шалтгаан нь ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 633 сая төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад тэр нь 2016 оныхоо үндсэн чиглэлд 300 сая гэж туссан боловч төсөвтөө мөнгө нь суугаагүй, санхүүгийн шалтгаантай байсан. 2017 оны төсөвт бид мөн адил суулгахаар тавьсан боловч санхүүгийн хүндрэлээс болж төсөвт төлөвлөгдөөгүй байгаа.