Нямбаатар.Х Чинзориг.С 2017.05.11 | Сайт: Vip76.mn

С.Чинзориг: Торгуулийн хувь хэмжээний талаар сонин ойлгоц яваад байна

УИХ-ын гишүүн С.Чинзориг

Монгол Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авч байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өмнөх төслөөрөө Х.Нямбаатар гишүүн 11,3 11,5 торгуулийн хэмжээ нь 100-гаас-150 мянган нэгжээр торгоно  гэсэн торгуулийн хэмжээ байсан. Одоо оруулаад ирж байгаа чинь үндсэндээ 30000- 70000 нэгж гээд өмнөхөөсөө буулгачиж байгаа юм байна. Энэ одоо бас хэр оновчтой юм бол доо? Ер нь өмнөх хуулийнхаа төсөл дээр банктай холбоотой торгуулийн хэмжээг бууруулж байгаа юм уу? нийтэд нь торгуулийнхаа хэмжээг 2-5 дахин бууруулж байгаа юм уу? сонин ойлгоц яваад байна гишүүнээ? 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ 10 дугаар санал дээр байгаа банкны тухай хуульд заасан эсхүл Монгол банкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгө баталгаа батлан даалтад тавьсан хязгаарлалтыг 5 нэгж хүртэл зөрчсөн бол түүнээс дээш хэмжээгээр зөрчсөн бол энэ асуудлыг өмнөх чуулганы хуралдаан дээр Б.Жавхлан гишүүн тавиад өөрөөр хэлбэл банкных нь өөрийнх нь шалгуур үзүүлэлт хүндэрчихээд байгаа. Бүрэн эрхт төлөөлөгч томилохуйц түвшинд оччихоод байгаа банкыг шалгуур үзүүлэлтийнх нь хувиар торгох, дахиж нэмж торгууль тавих нь буруу гэдэг асуудал тавигдсан энэ асуудал байнгын хороон дээр яригдаад Монгол банкныхантай ярилцаад ийм түвшинд аваачсан. Таны хэлдэг 12-р саналыг бид дэмжмээргүй байгаа юм. Хажуугын саналаар торгуулийн хэмжээ хэд дахин буураад ороод ирсэн.