Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна
2017.05.12

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.12/ эхэллээ. 

Хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна.  

Уг тогтоолын төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэж байгаа гэж хэлж болох бөгөөд Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөжээ. 

Мөн сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойрогт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллана гэж хууль санаачлагч хэллээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай хэрэгцээт сан байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж буй эцэг, эхчүүдэд дэмжлэг үзүүлэх юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоог нарийвчлан гаргаж, хэвтрийн болон хүнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлнэ гэж тогтоолын төсөлд тусгажээ. Тусгай хэрэгцээт цэцэрлэг, сургуулиуд, тэдгээрийн багш нарыг чадавхжуулах тухай ч заасан байна. 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлдэг тоног төхөөрөмж оруулж ирэх нь зүйтэй гэж хууль санаачлагч үзжээ.