Энх-Амгалан.Л 2017.05.15 | Сайт: Vip76.mn

Хөвсгөл аймгийн сувилагч нарыг баярлуулав

Хөвсгөл аймгийн сувилагч нарыг баярлуулав

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан жил энэ сарны 12 буюу сувилагч нарын баяраар Хөвсгөл аймгийн шилдэг сувилагч нарт “О.Цэнд-Аюушийн нэрэмжит” шагналыг гардууллаа.

Тэрээр шагнал гардуулах ёслолын үеэр эмнэлгийн Хүүхдийн тасагт 36 жил сувилагчаар ажилласан ээжийгээ дурсаад, эрүүл мэндийн салбарт өртэй юм шиг зүтгэх ёстой хүн гэдгээ хэлсэн юм.

Тэрээр 2012 онд ээжийнхээ нэрэмжит санг байгуулж Хүүхдийн тасгийн орчин нөхцлийг сайжруулах, түргэн шуурхай чанартай үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор их засвар хийлгэж, шаардлагатай тоног төхөөрөмжийг хувийн хөрөнгөөр  шат дараатай шийдвэрлэж иржээ.

Хүүхдийн тасгийн сувилагч О.Цэнд-Аюушийн нэрэмжит шагналыг дагалдаж 500 мянгаас 1 сая хүртэл төгрөг дагалдаж ирдэг нь эмч, эмнэлгийн ажилчдын урам зоригийг сэргээдэг нэр хүндтэй шагнал болж чаджээ. Тус шагналыг 2012, 2013 онд 10 хүн хүртэж тус бүр 1 сая төгрөгөөр, 2014 онд 10 хүн тус бүр 500 мянган төгрөгөөр, 2015 онд 11 хүн шалгарч тус бүр 500.000 төгрөгөөр тус тус шагнагдаад байна. Энэхүү нэр хүндтэй шагналын эздийг тодруулахдаа сум, баг, өрхийн эмнэлгүүдийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудын ажлын үзүүлэлтийг харгалзан үздэг бөгөөд жолооч, үйлчлэгч, асрагч, сувилагч, бага эмч, тоног төхөөрөмжийн ажилтан, их эмч зэрэг бүхий л мэргэжлийн хүмүүсийг хамруулж чаддагаараа онцлогтой. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг 2012 онд О.Цэнд-Аюушийн нэрэмжит тасаг болгож, 2013 онд тус тасагт О.Цэнд-Аюушийн гэрэлт самбарыг байрлуулсан билээ.

“Цэнд-Аюушийн нэрэмжит” шаналыг эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан цэвэрлэгч, жолоочоос эхлээд мэргэжилтэн,

асрагч, сувилагч, эмч гээд нийт 50 орчим хүн хүртээд байгаа юм.