Баасанхүү.О 2017.05.16 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоохын тулд Засгийн газар юу хийж байна?

О.Баасанхүү: Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг таслан зогсоохын тулд Засгийн газар юу хийж байна?

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандан хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбогдуулан асуулга тавилаа.

Мэргэжлийн байгууллагын тайлан, дүгнэлтээс үзэхэд 2015 онд 79 эрүүгийн хэрэгт 169 хүнийг, 2016 оны байдлаар 109 эрүүгийн хэрэгт 224 хүнийг, 2017 оны эхний сард 5 эрүүгийн хэрэгт 14 хүнийг холбогдуулан шалгасан байна. Эдгээр гэмт хэргийн дотор хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг тодорхой хувийг эзэлж байгаа юм.

Мөн сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг эм, эмийн бүтээгдэхүүн эмийн сангуудаар хяналтгүй худалдан борлуулж, уг бүтээгдэхүүнийг хүүхэд, залуучууд хэрэглэх болсон нь гэмт хэрэг, зөрчил ихсэн нэг шалтгаан гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулгадаа дурджээ.

Тиймээс хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хэрэглээг таслан зогсоох, хүүхэд залуучуудыг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөхгүй тал дээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад асуулга тавьж байна.