Казахстан, Беларусийн Ерөнхийлөгчидтэй уулзлаа
2017.05.16

Казахстан, Беларусийн Ерөнхийлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” олон улсын дээд түвшний чуулга уулзалтын хоёр дахь өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри болон Этиопийн Ерөнхий сайд Хайлемариам Десалень нартай ажил хэргийн уулзалт хийж, харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр ярилцлаа.