Баасанхүү.О 2017.05.19 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Сонгуулийн ирцийг сайжруулах арга гэж харж байна

Өнөөдөр /2017.05.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэцсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү үндсэн хуульд өөрчлөлт оруулах ямар үндэслэл байгааг асуулаа.

О.БААСАНХҮҮ: ҮНДСЭН ХУУЛИЙН ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ӨӨРЧИЛЬЕ ГЭСЭН СУДАЛГАА, ҮНДЭСЛЭЛ НЬ ЮУ ВЭ?

3 намын төлөөлөлтэй тохиролцсон гэж байна. Манай намтай бол тохироогүй. МАНАН-гийн төртэй л тохирсон байх.  Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн үед ингэж өөрчлөлт оруулж байгаа нь сонгуулийн ирцийг сайжруулах гэсэн арга гэж харж байна. 30 тэрбумыг хэмнэж байгаад баярлаж байна. Гэхдээ санал асуулгад нөлөөлөх зорилготойгоор хийж байна гэж хардаж байна. Үндсэн хуулийн тодорхой хэсгийг өөрчилье гэсэн судалгаа, үндэслэл нь хаана байна вэ? Өөрсдийнхөө эрх мэдлийн талаар өөрсдөө ярихаа больё.

Ж.МӨНХБАТ: ҮНДСЭН ХУУЛИНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛЫГ ТА ХЭЛЖ БАЙСАН.  

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах УИХ-ын ажлын хэсэгт та оролцож өөрийнхөө байр сууриа илэрхийлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх тухай ард түмний судалгаанаас харж болно. Та өмнө нь Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг дээр прокурор бол үндсэн хуулинд байдаг субъект биш тул авч хаях нь зүйтэй гэж хэлж байсан. Таныг ч мөн Үнсэн хуулийг өөрчлөх саналтай байгаа гэж ойлгож байгаа. МАН болон АН ажлын хэсэгт гишүүдээ оруулаад тал талын санал байр сууриа илэрхийлж байгаа. Өөрчлөх зайлшгүй шаарлагатай байсан учраас нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл барьсан. Улс орны санхүү хүнд байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлж 30 тэрбум төгрөг улсын төсвөөс хэмнэхээр шийдсэн.

О.БААСАНХҮҮ: НАМАЙГ АЖЛЫН ХЭСЭГТ ХҮЧЭЭР ОРУУЛСАН.

Хуралдаанд үг хэлсэн нь үнэн боловч санал хураалт дээр ороогүй. Та нар намайг ажлын хэсэгт хүчээр оруулсан учраас захирамжаа соль гэж би хэлж байсан.