Амгаланбаатар.Х 2017.05.19 | Телевиз: TV5

Тодруулга: МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

ТВ5 телевизийн Зочны цагт МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцлоо.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай удахгүй хийгдэх хөдөлмөр нийгэм зөвшлийн хэлэлцээр болон хөдөлмөр эрхлэгч, иргэдэд тулгамдаад буй татвар, тэтгэврийн нэмэгдэл гэх мэт сэдвийн хүрээнд ярилцлаа.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад төр, хууль гэж байдаг бол хууль хэрэгжих ёстой. Бид хуулиа хэрэгжүүлэхийг удаа дараа шаардаж ирсэн. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээр батлагдсанаас хоёр сарын дараа хэлэлцээрийн дөрвөн ч заалтыг Засгийн газар зөрчиж ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.

Манай зүгээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулах саналыг таван удаа тавьсан. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралын төвшинг харахад энэ удаагийн Үндэсний хорооны хурлыг оройтож хуралдуулж байна. Иймээс Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны гурван талт улсын хэлэлцээрт нэмэлт хэлэлцээр хийх саналтай байна” гэлээ.