Ч.Мэргэн: Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал
Монголын бизнесийнзөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
2017.05.22

Ч.Мэргэн: Боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах нь чухал

Бид салбар, салбарын тэргүүлэгчид, шинийгсанаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Үүгээрээ тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэудаагийн зочноороо Монголын бизнесийнзөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнийг урилаа. 

ЭРҮҮЛ МЭНД БОЛОН БОЛОВСРОЛЫНСИСТЕМИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Монгол Улс урт хугацаандаа боловсрол, эрүүлмэндийн асуудлыг анхаарах хэрэгтэй. Учир ньхүн нэн тэргүүнд эрүүл байх хэрэгтэй. Мэдээжболовсрол маш чухал. Тиймээс одоогоор хүнэрүүл байхад тулгамдаж байгаа асуудал ньагаарын бохирдол. Үүнийг шийдвэрлэх ёстой.

Ер нь манай улс сүүлийн жилүүдэд хөрөнгөоруулагчдыг татах хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ тэдирэхгүй байгаа шалтгаан нь зөвхөн эдийнзасгийн хямрал, хууль эрх зүйн орчны тогтворгүйбайдлаас гадна агаарын бохирдол нөлөөлжбайгаа юм. Мөн чадварлаг боловсон хүчнүүд нь гадны улс оронд ажиллан ирэхгүй байгаатай холбон тайлбарлажболно. Өөрөөр хэлбэл, эрүүл амьдрах орчин бүрдэхгүй байгаа нь хөгжилд саад болж байна гэж үздэг. Нөгөөтэйгүүр боловсролын системийг сайжруулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй.

Манай улсын хувьд суурь болон дээд боловсрол олгохдоо ч төдийлөн хангалттай биш. Дэлхийн хэмжээндөрсөлдөхүйц байж чадахгүй байгаа юм шүү дээ. Гэхдээ бүрэн дунд боловсрол олгодог хувийн хэвшлийнсургуулиудын чанар харьцангуй сайн байна. Харин эдгээр сургуульд суралцах хүүхдүүдийн тоо хязгаартай. Нэгталаас сургуулийн багтаамж нөлөөлж байгаа. Нөгөө талаас төлбөрийн чадамжаас хамаарч байна. Үнэн хэрэгтээболовсролын системийг өөрчлөх шалтгаан бий.

Одоогоор энэ салбарт математик, шинжлэх ухааныг голчлон зааж, уламжлалт аргаар сургалтаа явуулдаг. Гэтэл орчин цагт амьдрах ухаан, ур чадвар, хүмүүс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа зэргийг гол зорилгоо болгон зааж байна. Мөн түүнчлэн технологитой харьцах ухааныг заадаг. Ингэснээр компьютер болон бусад дэвшилтэт техникийг сайн эзэмшихээс гадна шинэ технологийг төгс эзэмших, зүй зохистой хэрэглээний аргыг зааж байна.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ӨРСӨЛДӨХҮЙЦ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЁСТОЙ

Одоо:

-Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал

Өмнө нь:

-“Вагнер Ази автомотив” компанийн захирлын албыг хашиж байсан. Тэрээр энэ хугацаандаа группийн удирдлагын багт ажиллаж байсан аж.

-Мэдээлэл технологийн бизнес эрхэлж байсан туршлагатай.

-2007 онд эх орондоо ирж байсан бөгөөд

-Америкт санхүүгийн шинжээчээр ажилладаг байсан.

-Харвардын захирлуудын сургалтад хамрагдсан.

Боловсролд илүү анхаарлаа хандуулсан улс хөгжсөн жишээ олон бий. Тухайлбал Япон улс энэ салбартаа сайнанхаардаг учраас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчнийг бэлтгэж байна. Ер нь боловсролыг гурван үешатад хувааж болно. Нэгдүгээрт, суурь мэдлэг, чадвар. Хоёрдугаарт, ур чадвар буюу сонирхлоо олж танинмэдэхүйн чиглэлээр суралцах. Гуравдугаарт, өөрийн сонирхлыг хөгжүүлснээр амжилтад хүрч байна.

Бүрэн дунд боловсрол эзэмших тэр хугацаанд хүүхдийн сонирхлыг зөв таниулж, суурь боловсролыг нь эзэм­шүүлс­нээр амжилтад хүрдэгийн тод жишээ юм.

Манай улсад жил бүр 35-40 мянган оюутан төгсч байгаа. Тэд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц сайн боловсон хүчинболж бэлтгэгддэг бол богино хугацаанд Монгол Улс хөгжих боломжтой. Тиймээс боловсрол, эрүүл мэндийнсалбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ нь урт хугацаанд тогтвортой хөгжих нэг гарц гэж болно.

ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ ЭДИЙН ЗАСГАА ТЭЛЭХ НЬ ЧУХАЛ

Дунд хугацаанд хэрхэн хөгжих вэ гэдэг асуудал бас бий. Ер нь хувийн хэвшил нийт ажлын байрны 80 хувийг, татварын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжин эдийн засгаа тэлэх бодлого баримтлах ньзүйтэй. Гэтэл татвар төлөгчдийн нуруунд илүү ачаа үүрүүлэх бодлогыг төрөөс барьж болохгүй гэж боддог. Учир ньхувийн хэвшлийнхний дунд зах зээлийн тэгш бус байдал гардаг. Үүнийг хүн бүр ярьдаг шүү дээ. Түүнчлэн хэдхэнжилийн хугацаатай Татварын өршөөлийн хууль гаргаж байгаа зэрэг нь дарамт болдог юм. Мөн татварын хуулийнхэрэгжилт нь хувийн хэвшлийг боомилох хандлагатай байдаг. Яагаад гэвэл, ямар нэгэн асуудал үүссэн тохиолдолдтатварын байгууллагын талд шийдэгдэх нь элбэг. Манай улсыг гадныхантай харьцуулахад бага татвартай оронмэтээр хэлдэг. Гэвч зах зээлийн багтаамжаа бодвол тийм ч таатай биш шүү дээ. Үүнээс гадна хэрэгжилт нь тэгш бусбайдлаар явж байгаа нь зохицуулалт шаардлагатай гэдгийг илтгэж байгаа юм.

Хэдийгээр бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүнийгээ дэмжих хэрэгтэй гэдэг ч манайд үйлдвэрлэхболомжгүй зарим бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагатай. Гэтэл энэ нь багадаа 20 хувийн татвар төлдөг. Тэгэхээр 10 ам.доллараар авах боломжтой байсан барааг 12-оор авах нь өртөг өсч буй нэг хэлбэр. Тэгэхээр биддэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд үнийн хувьд бусад улс оронтой өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. Энэмэтчилэн хоёр нүүдлийн цаадахыг харсан шийдвэр гаргах ёстой. Мэдээж эдийн засгийг сэргээхийн тулд Засгийнгазар зардлаа танах зайлшгүй шаардлагатай

АЛСЫН ХАРААТАЙ ТӨРИЙН БОДЛОГО ХЭРЭГТЭЙ

Дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн томоохон бизнес манай улсад цөөнгүй бий. Менежментийн зарчим хувийн хэвшилдилүү сайнаар хэрэгждэг. Яагаад гэвэл, зах зээлийн зарчмаар бизнес эрхлэхийн тулд сайн менежментболовсруулан ажилласнаар оршин тогтоно. Магадгүй жижиг, дунд бизнесийнхний хувьд үр өгөөжтэй, илүү өндөртөвшинд ажиллахад суралцах зүйл бий. Нийт ажиллагсдын 80 хувь нь хувийн хэвшилд ажилладаг, улсын эдийнзасгийн 70-80 хувийг тэд бүрдүүлж байгаагаас харвал өсч, дэвжээгүй гэж хэлэх боломжгүй. Харин цаашид дэлхийдөрсөлдөх чадвартай болохын тулд юу хийх вэ гэдгийг ярих ёстой.

Эдийн засгийг солонгоруулах нь зүйтэй. Компаниуд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Маш олонгарааны бизнесүүд дотоодоос гадна гадаад зах зээл рүүгээ харж ажиллаж байна. Тэгэхээр хувийн хэвшлийнхнийхувьд ямар нэгэн дэмжлэгээс илүүтэй саад болохгүй байхыг хүсдэг. Түүнчлэн бизнес эрхлэх орчныг тогтвортойбайлгахыг хүсдэг шүү дээ. Жишээлбэл, хэн нэгэн гадны хөрөнгө оруулагч урт хугацаандаа хамтран ажиллах тухайтөлөвлөх боломжгүй гэдгээ хэлж байсан. Энэ нь өнөөх л бидний улиг болтол ярьж байгаа гадны хөрөнгөоруулагчдыг бууруулахад томоохон хувь нэмрээ үзүүлж байгаа зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл, бизнесээ хэрхэнөргөжүүлэх вэ, ашгаа ямар хугацаанд олох вэ гэдэг төлөвлөгөө гаргахаас илүүтэй одоогийн хууль эрх зүйн байдалнь өөрчлөгдөх болов уу гэсэн болгоомжлолоор ажлаа явуулах болдог. Тэгэхээр хууль эрх зүй, татварын орчинтогтвортой байх тусмаа баялаг бүтээхэд анхаарлаа хандуулж ажиллах боломжийг бүрдүүлдэг. Ер нь төр хувийнхэвшлийг бодлогоор дэмжихдээ алсыг харсан, эдийн засагт томоохон үр өгөөжтэй гадны хөрөнгө оруулалтыгтатах, чадвартай боловсон хүчнийг ажиллах сонирхлыг нь төрүүлэхүйц хэмжээнд ажиллах нь зүйтэй болов уу. Манай улсын хувьд асар их хэмжээний боломж бий. Харин түүнийг аль зүгт залах вэ гэдгээс улсын хөгжилхамаарна.

ХАРИЛЦААНЫ БОЛОН ТӨРИЙН ЁС ЗҮЙГ ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ

-Аливаа зүйлийг хийхэд ёс зүйн асуудал урган гардаг. Ер нь хүмүүс хоорондын харилцаанаас эхлээд бизнес, улстөр гэх мэтчилэн салбар бүрт ёс зүйг эрхэмлэх нь чухал. Зарим тохиолдолд ёс зүйгүй үйлдлээс улбаатайгаартомоохон хохирол учрах нь бий. Тухайн үедээ асуудлыг ёс зүйгүй аргаар шийдвэрлээд өнгөрч байгаа мэт боловчэцэст нь ихээхэн хор уршиг учруулдаг. Жишээлбэл, томоохон бизнес эрхлэгчдийн хувьд ёс зүйгүй байснаарааөөрийнхөө хийж байгаа ажлыг тодорхой хугацааны дараа боомилж унагах хэмжээнд хүргэж болно.

Хувийн хэвшил гаднаас хөрөнгө оруулалт татахдаа тухайн байгууллага нь эргүүлэн төлөх хариуцлага хүлээдэг. Харин төрийн зүгээс ард түмний нэрийн өмнөөс хөрөнгө босгосон хэрнээ үр өгөөж багатай зүйлд зарцуулах ньнэлээд хор уршигтай гэдгийг бид сүүлийн жилүүдэд харж байна. Ер нь улсын хөгжлийг ямар төвшинд байлгах вэгэдэг нь эцсийн дүндээ төрийн явуулж байгаа бодлогын үр дүн юм. Тиймээс ёс зүйтэй, алсыг харсан, хууль эрх зүйнболон хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхэд төр бодлогын хэмжээнд анхаарах хэрэгтэй. Түүнчлэндөрвөн жилийн мөчлөгтэй, залгамж халаагүй байдлыг арилгах нь зүйтэй. Учир нь энэ байдал нь даамжирсаарулсыг хөгжлийг боомилох нэг шалтгаан болж байна.

СЭТГҮҮЛЧ Д.ОЮУНЧИМЭГ