Хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга оюутныг дэмжих хөтөлбөр гаргалаа
2016.11.08

Хамгийн залуу УИХ-ын гишүүн Д.Гантулга оюутныг дэмжих хөтөлбөр гаргалаа

Энэ жилийн сонгуулиар ялалт байгуулсан гишүүдийн хамгийн залуу нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт МАН-аас ялалт байгуулсан Д.Гантулга юм.

Түүнийг МОХ-ны ерөнхийлөгч хийж байснаар залуучууд мэддэг байх. УИХ-ын гишүүн Д.Гантулга олон нийтийн дунд рейтинг өндөр байгаа бололтой. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр "ГАНТУЛГУУДЫН ӨДӨР" Амьдаа нарын баярын өдөр-2016-г амжилттай зохион байгуулсан билээ.

Саяхан АТГ-аас гишүүдин ХОМ-ийг олон нийтэд зарласан. ХОМ гарсны дараагаас хамгийн ядуу гишүүн гэж цоллогдох болсон залуу гишүүн “STUDENT LEADERSHIP PROGRAM-2016” хөтөлбөр зарласан байна. "Гантулгуудын клуб"-ын санаачилсан энэхүү боловсролыг дэмжих хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг доорхи танилцуулгаас нь аваарай.

“STUDENT LEADERSHIP PROGRAM - 2016” 
Оюутны тэтгэлэгт, манлайллын хөтөлбөр
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ:

“Гантулгуудын клуб”-ын санаачлагаар суралцах болон өөрийгөө хөгжүүлэх оргилуун их хүсэл тэмүүлэлтэй, өөрийн мэргэжил, сонирхолын чиглэлээрээ нийгэмд манлайлан ажиллах ирээдүйтэй оюутнуудыг дэмжих, сурах их үйл хэрэгт нь туслалцаа үзүүлэх зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөр нь судлаач оюутнуудыг дэмжих, манлайлагч оюутнуудыг дэмжих, орон нутгийн оюутнуудыг дэмжих гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.

  1. Орон_Нутгийн_Оюутнуудыг_Дэмжих_Хөтөлбөр
  2. Манлайлагч_Оюутнуудыг_Дэмжих_Хөтөлбөр
  3. Судлаач_Оюутнуудыг_Дэмжих_Хөтөлбөр

Сонирхосон оюутнууд өргөдлийн материалыг (мэдээлийн дээр байрлах хавсралт файл гэсэн хэсгээс өргөдлийн маягтыг татаж авна уу!) монгол хэл дээр бүрэн гүйцэд бүрдүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны 17 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү!

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж, Жи Би плаза, 304 тоот
#Утас: 9910-9680, 7014-7222