Оюун-Эрдэнэ.Л 2017.05.23 | Сайт: Vip76.mn

Хэнтий аймагт зам тавих, "Дэлүүн болдог" нисэх онгоцны буудлын зурвасыг хатуу хучилттай болгох ажлын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Зам, тээврийн хөгжлийн дэд сайдтай уулзаж, Хэнтий аймгийн төв Чингис хот-Дадал сум хүртэлх 265 км авто замын ажлын явцтай танилцлаа. Мөн тус сумын "Дэлүүн болдог" нисэх онгоцны буудлын нислэгийн зурвасыг хатуу хучилттай болгох ажил ямар явцтай байгааг ч тодруулсан. 

Уулзалтын үеэр Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймгийн Дадал сумыг Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь алдаршуулан, ӨМӨЗО-ны Ордос хотын зэрэгт хүргэх зорилгоор “Их эзэн Чингис хаан-дэлхийн мянганы суут хүн” түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн байгуулах төсөл санаачлан, хэрэгжүүлж байгаагаа онцоллоо.

Тиймээс энэ бүс нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг яамны холбогдох албаныханд уламжилсан юм. 

Түүний санаачилгыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат сайшааж, “Энэ бол зөвхөн Хэнтийчүүдийн биш 3 сая Монголчуудын эрх ашгийн асуудал бөгөөд онцгой ач холбогдолтой төсөл учраас яам дэмжих болно” гэдгээ мэдэгдэж байсан. Энэ ч үүднээс сайдын амлалтыг ажил хэрэг болгохоор уулзсан нь энэ юм.