Батсуурь.Ж Бат-Эрдэнэ.Б 2017.05.23 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Оюутан цэргүүдтэй уулзалт хийлээ

Оюутан цэргүүдтэй уулзалт хийлээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, Боловсролын их сургууль дээр хамрагдаж байгаа оюутнуудын Оюутан цэргийн ерөнхий бэлтгэл-онолын сургалтын явцтай танилцаж, захиа даалгавар өглөө.  

Энэ үеэр хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сургалтын явц, чанарт сэтгэгдэл өндөр байгааг хэлж, чармайлт гарган цэргийн эрдэмд шамдаж  суралцахаа илэрхийлж байв

Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль , Боловсролын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль Монголын үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр оюутнууд 2 сарын турш цэргийн бэлтгэл-онолын сургалтад хамрагдаж  байгаа юм.

Үүнээс гадна Дорнод их сургууль , Ховд их сургууль, Орхон аймагт оюутнууд  сургалтанд хамрагдаж  байна. Цэргийн бэлтгэл- онолын сургалтаа дууссаны дараа тэнцсэн 1000 оюутан цэрэг хээрийн сургалтад 6 дугаар сарын 15-наас гарч, 8 дугаар сарын 15-нд  тангаргаа өргөнө.