МУ-ын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.05.23

Засгийн газрын цаг: Бүс ба зам дээд түвшний чуулга уулзалт

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гэргийн хамт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцсон.

Мөн тавдугаар сарын 15-ны өдөр чуулга уулзалтын Удирдагч нарын дугуй ширээний хоёр хуралдаанд оролцож, “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах” болон “Харилцан уялдаатай хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлсэн юм.

Тэрээр “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь” сэдэвт хуралдаанд хэлсэн үгэндээ “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч буйг Монгол Улс өндрөөр үнэлж ирснийг онцлов.