Тэрбишдагва.Д Ганбаатар.Ж 2017.05.24 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.24) хуралдаан 09 цаг 50 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтлоо.

Хуралдаанаар эхлээд Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Тус тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хураан, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллыг төсөлд нэмж тусган, найруулга болон хууль зүйн техникийн засвар хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуун, Ажлын хэсгээс хариулт авлаа. Дараа нь Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.