Ганбаатар.Ж 2017.05.24

Ж.Ганбаатар: ДНБ-ийг тооцож байгаа гурван аргачлалын алиныг нь түлхүү ашиглаж байгаа вэ?

Өнөөдөр /2017.05.24/ Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хөгжүүлэх талаар хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг тооцох аргачлалын талаар асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

ДНБ-г тооцох 3 аргачлалын алийг нь голчлон ашиглаж  байгаа вэ? Энэ хуулианд ДНБ-г тооцох аргачлалд өөрчлөлт оруулах, шинэчлэх гэж 2.6.2.25, 26-д оруулсан байна.

Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан:

Монгол улсад ДНБ-ийг 3 аргаар тооцож байгаа.

  • Үйлдвэрлэлийн арга буюу монголд үйлдвэрлэгдэж буй нийт бүтээгдэхүүнээс завсрын хэрэглээний зардлыг хасч тооцох арга
  • Эцсийн ашиглалтын арга буюу зардал талаасаа тооцож байгаа өрхийн, засгийн газрын, хөрөнгө оруулалт зэргийн хэрэглээг тооцох арга
  • Орлого талаасаа буюу цалин хөлс, орлогын хэмжээг тооцох аргуудыг ашиглаж байна.

ДНБ-ийг тооцох аргачлалыг олон улсад нийцүүлж тогтмол шинэчлэх шаардлагатай байдаг. Мөн үнийн статистик дээр их өөрчлөлт орсон. Манай улс одоогоор энэ 3 аргыг яг тэнцүү ашиглаж байна.