“Хүн болох багаасаа” хүмүүжлийн аян өндөрлөлөө
2017.05.25

“Хүн болох багаасаа” хүмүүжлийн аян өндөрлөлөө

 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар зохион байгуулсан “Хүн болох багаасаа” хүмүүжлийн аян амжилттай өрнөж, өнөөдөр хаалтаа хийлээ.

    Уг аяныг сургуулийн өмнөх насны хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, уламжлал ёс заншлаа дээдлэн байгаль дэлхийгээ хайрладаг болгох зорилгоор зохион байгуулсан.

      Аянд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын насны 96 байгууллагын хүүхдүүд, багш, арга зүйч, эрхлэгч, эцэг эхчүүд хамрагдаж, монгол ахуй зан заншил, хүүхдийн хүмүүжил, багшийн хөгжил, хүүхдийн эрүүл ахуй, эрүүл мэндийн гэсэн үндсэн чиглэлүүдээр өрсөлдөж, шилдгээ тодрууллаа.