Бат-эрдэнэ.Ж Д.Ганбат 2017.05.25 | Сайт: Vip76.mn

Усан замын тээврийн тухай хууль 14 жилийн дараа шинэчлэгдлээ

Усан замын тээврийн тухай хууль 14 жилийн дараа шинэчлэгдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 72,5 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. 

2003 онд батлагдсан уг хууль батлагдсанаас хойш улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд ихээхэн өөрчлөлт орсон ч одоог хүртэл усан замын тээвэрлэлтийг зөвхөн аялал жуулчлалын зорилгоор ашиглаж ирсэн.

Тэр хэрээр энэ салбарт бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдэж, усан замаар хүн тээвэрлэх явцад хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх тохиолдол цөөнгүй гарч байгаатай холбогдуулан усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарчээ.

Мөн усан замын тээврийн хэрэгслийн зогсоол, усан замын тээврийн хэрэгсэл жолоодогч болон зорчигчийн даатгалын асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа учраас хуулийг шинэчлэх найруулсан байна.

Хуульд орсон шинэлэг зохицуулалтууд:

- Усан замын тээврийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь насны даатгал

- Усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

- Үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо

- Усан замын тээврийн нэгдсэн зогсоол байгуулах, засвар үйлчилгээ хийх

- Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах

- Зорчигч иргэн, усан замын тээвэрт оролцогч хуулийн этгээд хууль зөрчсөн бол хүлээлгэх хариуцлага