Батболд.Су Сандагсүрэн.Ж Ундармаа.Б 2017.05.25 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм ид өрнөж байна

Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм ид өрнөж байна

Сонгинохайрханчууд тэр дундаа Толгойтынхны толгойны өвчин болсон Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Толгойт, Орбитын замын уулзвар хүртэлх 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажил юм ид өрнөж байна.

“Зам нь их хэмжээгээр эвдэрсэн, тохижилт муу, тоос шороо их, машин эвдрэх болон осол гарах шалтгаан боллоо” хэмээн иргэдийн бухимдаж байсан энэ замыг 4 эгнээ болгон өргөтгөж, явган зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй болгох зэрэг иж бүрэн засвар шинэчлэлтийн ажил хийгдэж буй.

Харин энэ ажилтай өчигдөр хотын дарга С.Батболд газар дээр нь очиж танилцлаа. Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Энэ зам 23 метр өргөнтэй. Замын зорчих хэсэг нь 14 метр, хоёр талдаа тус бүр 3 метрийн өргөн явган хүний замтай, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй байна. Хөгжлийн банкны 14.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийгдээд явж байна. 2 том гүүртэй. 1 нь 42 метр, , нөгөө нь 38 метрийн урттай, 22 метрийн өргөнтэй гүүрний ажил хийгдэж байна. Замын ажилд нийт 59 айлын газар дайрч байгаа. Үүнээс 13 газар чөлөөлөлт нь удаашралтай байна. Үлдсэн газруудыг чөлөөлөх ажил эхэлсэн.” гэлээ. Энэ замын ажил ирэх 10 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах гэрээтэй. Харин замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30 гэхэд нээх зорилт тавьсан.