Ч.Чимидсүрэн Энх-Амгалан 2017.05.29 | Телевиз: МҮОНТВ

Олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр зохион байгууллаа

 Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/, Мандах бүртгэл ДС-тай хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  зохион байгууллаа. Хуралд ОХУ, Япон, Солонгос, Тайланд, Монгол зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож байна. 

 
ММНБИ нь мэргэжлийн судалгааны нэгдсэн төв болох зорилт тавин, салбарын эрдэмтэн багш нараас бүрдсэн Эрдмийн зөвлөлийг дэргэдээ байгуулан ажиллаж байна. Институтийн судалгааны төв нь Монгол улсын хэмжээнд нягтлан бодох бүртгэл, аудит, татвар, эдийн засаг, санхүүгийн чиглэлээр мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэж байгаа судлаач, эрдэмтэдтэй хамтран ажиллах зорилтын хүрээнд энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг жил бүр зохион байгуулдаг. 
 Судлаачид энэ удаагийн хуралд санхүү, нягтлан бодох бүртгэлийн тулгамдсан асуудлууд төдийгүй эдийн засаг, хөрөнгө оруулалт, хэл шинжлэл, өрсөлдөх чадвар, хүний нөөц, өмч хувьчлал зэрэг сэдвүүдийг сонгон авч өргөн хүрээтэй судалгаа хийж, танилцууллаа. Эрдэм шинжилгээний хуралд эрдэмтдийн дэвшүүлсэн саналыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч амьдрал практикт нэвтрүүлэх нь МУ-ын хөгжилд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэргэжилтнүүд хэлж байв.