Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын  дарга Б.Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн боллоо
2017.05.24

Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн боллоо

Сонгино хайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэгийн нэрэмжит гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнд 25 дугаар хороонд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд 20 баг хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, 1-р байрт 11-р хэсгийн иргэдийн баг тамирчид шалгарч өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, 2-р байрт: 25 дугаар хорооны баг тамирчид шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, 3-р байрт: аж ахуй нэгж байгууллагуудын баг шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал, тусгай байрт: 104-р сургууль, 170-р цэцэрлэгийн багууд шалгарч мөнгөн шагналаар тус тус шагнагдлаа.

Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор 11-р хэсгийн багийн тамирчин Ж.Буяндэлгэр, Эмэгтэй шилдэг тоглогчоор түүний багийнх нь хамтрагч тамирчин эхнэр Б.Номун-Эрдэнэ нь шалгарсан.