Ц.Даваасүрэн: Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.05.30

Ц.Даваасүрэн: Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-ОУВС-гийн хөтөлбөр албан ёсоор хэрэгжихээр болж байна. Эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад хамгийн их хувь нэмэр болно гэж байна л даа. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.доллар орж ирэхээр боллоо. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хэр байх бол?

-Миний хувьд ОУВС-гийн хөтөлбөрийг авралын гарц гэж хардаггүй. Гэхдээ аргагүй нөхцөл байдал үүсчихсэн учраас энэ хатуу хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байгаа бололтой. Засгийн газрын өрийн хэмжээ 22 их наяд болчихсон, төлбөр тооцоо нь тулчихсан, эдийн засаг, бизнесийн орчин муудсан ийм л хямралтай цаг үе таарчихлаа. Нөгөө талаар, нэг улс орноос зээл авч өрөнд орсноос олон их үүсвэртэй ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийн

аюулгүй байдал талаасаа зөв юм. Мөн урт хугацаанд төлөх, хямд хүүтэй хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл учраас өрийн дарамт үүсгэх нь гайгүй байдаг. Мөнгөн дүнгийн хувьд өндөр хэмжээ учраас эхнээс нь тооцоо судалгаа сайн хийж, оновчтой зүйлд зарцуулахад анхаарах ёстой. Зээл учраас эргэн төлөгдөнө Гэдгийг мартаж болохгүй. Хөтөлбөр хэрэгжсэнээр Валютын нөөц, ханш тогтвортой байхад эерэг нөлөөлөл үзүүлнэ.

-ОУВС-гийн хөтөлбөрийн мөнге гурван жилийн хугацаанд үе шаттай орж ирнэ. Эдийн засгийн таатай орчин хэзээ бүрдэнэ гэж итгэж болох вэ. Ер нь зээл 5.5 тэрбум ам.долларын зээл авснаа баяр ёслолын байдалтай яриад байна л даа?

-Хөтөлбөр хэрэгжсэнээр хямрал алга болчих юм шиг төсөөлж болохгүй. Энэ бол хүндрэлийгдаван туулахад, гал унтраах хэмжээнд л үйлчилнэ. Харин эдийн засгийн гадаад орчин сайжирч, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсч, валютын орлого нэмэгдэх боломж гарч ирж байгаагаа зөв ашиглаад хөтөлбөртэй хослуулбал хөгжлийн боломж гарч ирнэ. Эцсийн дүндээ энэ улс орны хувь заяа, иргэдээ сайхан амьдруулах асуудал бол монголчууд бидний л үндсэн зорилт, үүрэг шүү.

Түүнээс биш манайхны зарим нэг гадны гар хөл болсон нөхдийн ухуулж яриад 20 гаруй жил хүлээлт бий болгосон “Гадны хөрөнгө оруулагч” гэж сайн хүн хүрч ирээд бидний өмнөөс энэ үүрэг, зорилтыг биелүүлчихгүй. Тэр бол дэлхий дахинд явагддаг нэг тархи угаалт. Тиймээс монголчууд бид үүрэг, зорилтоо зөв ухаарч, гадны гар хөл болохгүй, байгаа боломж, баялгаа зөв ашигладаг болсон тэр цагт л эдийн засгийн хөгжил бий болж ашиг хөөсөн гадныхан хөрөнгөө оруулж эхэлнэ.

-Хөтөлбөрийн хүрээнд татварууд нэмэгдэхээр болсон. Иргэдийн нуруун дээр төдий л дарамт үүсэхгүй гээд байгаа. Шатахууны онцгой албан татвараас эхлээд өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй гэх батапгаа бий юу?

-Цалин, тэтгэврийн зээл, малчны зээл гээд өрөндөө баригдсан хүмүүст татвар нэмэгдэхээр дарамт үүсэхгуй байна гэж юу байх юм. Хөтөлбөрт орж, тулгамдсан өр зээлээ төлөх гэсэн аргагүй нөхцөл байдлын улмаас л зарим татварыг нэмэх шийдвэр гаргасан. ОУВС хөтөлбөрийнхөө хүрээнд тодорхой нөхцлийг тавьж, тухайн орон хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Ийм л зүйл болсон.

-Хөтөлбөр хэрэгжих хүрээнд таны оруулсан хажуугийн саналаар гадны хөрөнгө оруулагчид мөнгөө Монгол банкаар дамжуулах ёстой байлаа. Харамсалтай нь Их хурал буцаагаад цуцалчихсан. Гэсэн ч та өөрийн байр сууриа хамгаалж байгаа харагдсан. Нэг үгээр хэлбэл та ОУВС- гийн хөтөлбөрийг ч нураах дөхсөн шүү?

-Улс орон маань гүнзгий хямралд орж, өрөнд баригдпаа гээд байгаа атал манай гадагшаа ачуулж байгаа баялгийн хэмжээ, экспортын орлого тэр сайхан байсан 2010- 2011 оноос чинь буураагүй байгаа. Тодруулбал, гадагш баялгаа зарж олсон орлого чинь буураагүй байна гэсэн үг л дээ. Гэтэл “Яагаад бид өрөнд орчихвоо гэдэг асуулт гарнаа. Хариулт нь тодорхой. Тэр их олон тэрбумаар олсон орлогын чинь дийлэнх хувь нь Монголд орж ирдэггүйтэй холбоотой юм.

Оюу толгой дээр олсон орлогын 90 гаруй хувь, Тамсагийн орд дээр 76 хувь нь орж ирдэггүй юм. Тийм учраас валютын нөөцгүй болж, ханш өссөн. Хямралын гол үндсэн шалтгаан бол валютын ханш өсч, мөнгөний худалдан авах чадвар унаж, иргэдийн орлого буурч, ядуурал нэмэгдсэн явдал юм. Үүнийг л засах гэж мөнгөө Монголоороо оруулъя, валютын нөөцөө нэмэгдүүлье гэсэн хэрэг л дээ. Би хувьдаа ОУВС яагаад хөтөлбөртөө энэ нөхцлийг оруулахгүй хямралын хүндрэлийг монголчуудын татварыг нэмж өөрсдөөр нь үүрүүлэх гээд байгаад гайхаж байгаа.

ОУВС яагаад гадны хөрөнгө оруулалтын үр ашиггүй гэрээ, авлига, оффшорын асуудал дээр нүдээ аньчихав гэх мэт олон асуудал гарч ирж байна. Нөгөө улс орныг чинь өөд нь татаад, хөгжүүлээд өгнө гэсэн Рио тинто компани ийм хүнд үед ямар муухай зан гаргаж байна. Монголчууд бидний “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг энэ шүү дээ. Ийм л компанитай нөхөрлөсөн байна. Хөрөнгө оруулалт гээд баахан зээл өгчихөед, дээрээс нь өөрийнхөө компанид дөрвөн тэрбум ам.долларын зээл “Дубайдаж” аваад биднээр төлүүлээд сууж байна.

-Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт явуулж дууссан. Дүгнэлтийг сонсож байхад үнэхээр хэцүүтоо сонсогдсон юм. Монгол банкны алдагдал яг хэзээнээс үүссэн юм бэ?

-Монгол банк 2012 оноос 181 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж эхлээд 2016 он дуустал нийтдээ 3.1 их наяд төгрөгийн алдагдаптай ажилласан байна.

-Алдагдалд нөлөөлсөнголлох зүйлс нь юу байсан  юм бол. Маш нууц гэсэн зэрэглэлтэй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл гарахгүй байх шиг байна. Гэхдээ боломжийнхоо хэрээр яриад өгөх боломж байна уу?

-Алдагдалд хүргэхэд гол нь санхүүгийн үүсмэл хэрэгслийн алдагдал буюу банк хоорондын своп, форвард хэлцлээс 1.7 их наяд, валют арилжаа, ханшны тэгшитгэл буюу шатахууны импортын хөнгөлөлтөөс 462 тэрбум төгрөгийн, элдэв уламжлалт бус зээллэгээ хүүгээс 524 тэрбум төгрөгийн алдагдал нөлөөлсөн юм билээ. Арилжааны банк шиг компаниудад зээл хүртэл олгосон байгаа юм. Энэ мэт хууль бус үйлдэл их хийгдсэн юм билээ.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үр дүн муутай болсон гээд байгаа. Гэхдээ иргэдийн нуруун дээр ирэх ачаалал буураагүй юм уу. Одоо тэгээд хариуцлагын асуудлыг хөндөж байна. Ганцхан Н.Золжаргал гэдэг хүнд хариуцлага тооцох нь хэр зүйд нийцэх вэ?

-Төв банкны ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийгэдэлж, шийдвэрээ гаргаж гарын үсэг зурсан хүн хариуцлагаа хүлээхгүй гээд яах юм. Гарын үсэг зурахгүй бол шийдвэр батапгаажихгүй. Тийм биз. Гадны нөлөөлөл, хүний шахалтанд орсон бол тайлбараа хийгээд л зурдаг журамтай.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол Төв банкны хуулинд байхгүй хууль бус үйлдэл. Уламжлалт бус арга хэрэгсэл гэдэг чинь буруу гаж нөлөөлөл үзүүлдэг учраас л хориотой байдаг зүйл. Гэтэл ийм арга хэмжээ аваад, тэр тусмаа бодлогогүйгээр импортыг илт дэмжсэн салбар луу мөнгө оруулаад л нөгөө валютын нөөцөд байсан дөрвөн тэрбум ам.долларын нөөцөө гүвчихсөн.

Энэ чинь өнөөдрийн энэ хямралыг авчирсан гол шалтгаан шүү дээ. 2012 онд нэг ам.долларын бараа 1350 төгрөг байсан бол одоо 2400 төгрөг болсон. Бүх зүйлийн үнэ өсч, амьдрал ядуурсан. Өр зээл хавтгайрсан. Үүнийгээ бас зөөлөн газардуулсан гэх ухааны тайлбар хийж суугаа юм. Ичих нүүргүй, улаан луйварчны зан чанар гаргасанд нь дургүй хүрээд байгаа юм байна. Зарим оронд хэрэглээг дэмжих, хямралыг саармагжуулах зорилгоор иймэрхүү уламжлалт бус арга хэмжээ авахдаа адаглаад экспорт дэмжсэн үйлдвэрлэл рүү чиглүүлдэг. Харин манайд эсрэгээрээ импорт дэмжээд, валютаа гөвчихсөн.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг харж байхад Монголбанкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооц гэх юм. Үнэндээ бол тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь танай намын Б.Жавхлан гишүүн ажиллаж байсан шүү дээ. Энэ хүнд мөн хариуцлага тооцох ёстой юу?

-Эцсийн дүндээ эрхээ эдэлж, шийдвэрээ гаргаж гарын үсэг зурсан хүн л хариуцлагаа үүрдэг хуультай юм. Б.Жавхлангийн хувьд өөрөө тайлбар хийх байлгүй.

СЭТГҮҮЛЧ Э.ЭНХБОЛД