Ерөнхий сайд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд гарын бэлгээ илгээлээ
2017.05.30

Ерөнхий сайд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд гарын бэлгээ илгээлээ

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын гэр бүлийн зүгээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээжээ. Баярынх нь бэлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн гардууллаа. 

Тэрээр хүүхдүүдийн асран хамгаалагчдад хандан “Бага насны хүүхдүүд түлэгдэх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Та бүхэн үр хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа дээшлүүлээрэй” гэж захилаа.

Хүүхдүүд голдуу ахуйн хүрээнд байгаа ус буцалгагч, халуун тогоо, үсний хайч, залгуур, бүрэн бус цахилгаан хэрэгсэлтэй харьцсан, шинэ жилийн гацуур модны гэрлийг амандаа зажилснаас болж түлэгдэх тохиолдол их байгааг эмч нар хэлж байлаа.

Өмнө нь Ерөнхий сайд шинэ оны босгон дээр мэндэлсэн 121 хүүхдэд гарын бэлгээ өгч байсан юм