Хөвсгөл аймгийн зарим сум 3G сүлжээнд холбогдоно
2017.05.31

Хөвсгөл аймгийн зарим сум 3G сүлжээнд холбогдоно

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумыг шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Ханх, Ренчинлхүмбэ суманд үүрэн холбооны 3G сүлжээ, интернет оруулах ажлыг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэсэн байна.

Өндөр хурдны интернетэд холбогдсоноор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ илүү хурдтай, хүртээмжтэй болох төдийгүй, айл гэрийн ахуй амьдралд сайнаар нөлөөлж, бидний хойч үе болсон хүүхэд залуучууд хотын үе тэнгийнхээсээ мэдээ, мэдээллээс хоцрохгүй байж, нийгмийн сүлжээ болох фэйсбүүк, твиттер, инстаграм ашиглаж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломж нээгдлээ.