Д.Оюунхорол тойргийнхоо хүүхдүүдийг баярлууллаа
2017.06.01

Д.Оюунхорол тойргийнхоо хүүхдүүдийг баярлууллаа

Д.Оюунхорол гишүүн тойргийнхоо 3000 хүүхдэд бэлэг гардуулж, 160 хүүхдийг автобусаар аялууллаа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Хүүхдийн инээмсэглэл” өдөрлөгийг зохион байгууллаа. Сансарын тунель дээр болсон дуу хуур, бүжиг наадам, циркийн үзүүлбэртэй өдөрлөгт талбай дүүрэн хүүхэд оролцож, дуу, бүжиг, шатар, зураг болон авхаалж салбай сорьсон тэмцээнүүдэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр Оюунхорол гишүүн 3000 хүүхдэд бэлэг гардуулж, 130 хүүхдийг “Нийслэл хоттойгоо танилцъя” аялалд оролцууллаа. Аялалд оролцсон хүүхдүүд багачуудад Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон Түүхийн музей үзүүлсэн байна. Өдөрлөгийн үеэр БОАЖЯ-наас “Хүүхэд ба байгаль” “Хог бүрийг чихрээр сольё” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.