БОАЖ-ын сайд Д.Оюунхорол
2017.06.05

“Цэвэр сайхан орчин” сэдэвт сарын аяныг эхлүүллээ

Хог хаягдлын тухай хуулийг баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сэдэвт сарын аяныг зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 1 байгаатай холбогдуулан энэ цахим хурлыг зохион байгуулж байгаа аж.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд төвлөрсөн цэгүүдэд 2.1-2.4 сая тн хог хаягдал бий болж, эдгээрийн 90.9% нь ахуйн, 9.1% нь үйлдвэрийн хог хаягдал эзэлж байна.Хог хаягдлыг зориулалтын бус газар хаяснаас их хэмжээний талбай бохирдож, түүнийг цэвэрлэхэд улсын төсвөөс олон сая төгрөг зарцуулж байна.

2015 оны байдлаар зориулалтын бус 415 цэгт хуримтлагдсан 104690 тн хог хаягдлыг зөөж тээвэрлэн, 34724 га талбайг цэвэрлэжээ.Улсын хэмжээнд аюултай хог хаягдал устгах, хадгалах байгууламж байхгүйгээс үүсcэн аюултай хог хаягдал ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаягдаж, зориулалтын бус газарт хадгалагдаж, зарим хэсэг нь хөрс усанд шууд хаягдаж байна.