Гиймаа.Х 2017.06.05 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

“MEAT EXPO CHINA”- мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн болно

“MEAT EXPO CHINA”- мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн болно

 Messe Frankfurt компанийн Шанхай дахь салбар компани,БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны дэргэдэх Аж үйлдвэрийн эргэлтийн дэмжих төвтэй хамтран “MEAT EXPO CHINA”- мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнг  2017 оны 9 сарын 14-17-ны өдрүүдэд Чангша хотынInternational Convention & Exhibition Centre–д зохион байгуулахаар боллоо.

Тус үзэсгэлэнг мөн БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яам, Хуйнан мужийн төрийн захиргаанаас зохион байгуулдаг БНХАУ-ын Хүнс болон нийтийн хоолны олон улсын үзэсгэлэнтэй давхцуулан зохион байгуулах юм. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, хүнс болон нийтийн хоолны бизнес эрхлэгчдийн боломж бололцоог өргөтгөн тэлэх, арилжааны цогц платформоор ханган ажиллах юм.Уг үзэсгэлэн 54000 кв.км талбайтай, 1200 гаруй оролцогчид, 20000 гаруй зочдыг хүлээн авах хүчин чадалтай юм.

     Meat Expo China 2017 – мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн Хуйнан мужийн Чангша хотод зохион байгуулагдах гэж байна.

Meat Expo China2017- мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэн БНХАУ-ын Хуйнан мужийн нийслэл хот Чангшад Хятадын хүнс болон хоол үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэнтэй хамт 2017 оны 9 сарын 14-ний өдрөөс 17-ны өдөр хүртэл 4 хоног зохион байгуулагдах гэж байна.

Meat Expo China 2015–мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнг Messe Frankfurt компанийн Шанхай дахь салбар компани, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн яамны дэргэдэх Аж үйлдвэрийн эргэлтийн дэмжих төв хамтран 2015 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулсан юм. 3 өдөр зохион байгуулагдсан энэхүү үзэсгэлэн шоунд 5 орон, мужуудын 108 оролцогчид оролцож, махны хутганы технологи, машин техник, Хятад улсын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах шийдлүүдийн талаар үзүүлж сонирхуулснаас гадна 5088 зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж сонирхжээ.

Тоо баримтаас дурдвал

БНХАУ-ын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тэргүүлэгч олон улсын Meat Expo China -2015 үзэсгэлэн нь 11 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан юм. 5 орон, мужуудаас 108 компаниуд ирж оролцон, 3 өдрийн турш хамгийн орчин үеийн мал нядалгаа, мах боловсруулалт, сав баглаа боодлын өндөр чанартай технологи, тоног төхөөрөмжүүдээ танилцуулан сонирхуулсн юм. Оролцогчид 12600 кмвкв талбайд үйл ажиллагаагаа явуулж, 37 улс орноос 5088 зочид, төлөөлөгчид хүрэдцэн ирж сонирхсон юм. 

Мах, махан бүтээгдэхүүний шинэ брэнд бүтээгдэхүүнийг шинэчлэн гаргаж, мах боловсруулах хангамжийн бүх л сүлжээнд танилцуулан сонирхуулна.

Meat Expo China 2017  - мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнд мах, махан бүтээгдэхүүний талаарх өргөн хүрээг хамарсан мэдээлэл, мах, махан бүтээгдэхүүнд суурилсан технологи, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд, хөлдөөсөн хүнс, бэлэн болгосон бүтээгдэхүүн болон аялалд авч яваххад тохиромжтой хүнс, мах, махан бүтээгдэхүүнтэй холбоотой мал нядалгааны газрыг хамарсан боловсруулах тоног төхөөрөмж болон технологи, хэрэгслүүд, ангилах, жинлэх, хэмжих, гүн боловсруулах тоног төхөөрөмж болон технологи, сав баглаа боодлын тоног төхөөрөмж, материалын тоног төхөөрөмж, хөлдөөгч хөргөч зэрэг хөргөлтийн тоног төхөөрөмж болон технологи, хөлдөөгч хөргөгчийн агуулах сав, хөргөлтийн агуулах, хөргөх материал болон хөргөгчний сэлбэг хэрэгслүүд зэрэг тоног төхөөрөмжүүдтэй танилцах болно.

БНХАУ-ын төв хэсэгт мах боловсруулах технологи, багаж хэрэгслийн эрэлт хэрэгцээ маш ихээр өсч байгаагаас Meat Expo China 2017 –мах, махан бүтээгдэхүүний олон улсын үзэсгэлэнг тэрхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэн Хятад улсын мах, махан бүтээгдэхүүн боловсруулах зах зээлийг хөгжүүлэх мэргэжлийн платформ бүхий аж ахуйн нэгжүүдэд зориулагдсан, тэдний бизнесийн боломжийг нэмэгдүүлэх, харилцаа холбоог бэхжүүлэх, шинэ санаа, бүтээгдэхүүнийг урамшуулан дэмжихэд чиглэгдсэн юм.

Мах, махан бүтээгдэхүүний салбар дахь хамгийн сүүлийн үеийн хөгжлийн талаар онцлон тэмдэглэх нь

Тус үзэсгэлэнг улам их үр өгөөжтэй зохион байгуулахын тулд өргөн хүрээ бүхий нэмэлт үйл ажиллагааг зохион явуулах болсон юм. Уг хөтөлбөрт бизнест нийцэх хөтөлбөр, дэлхий дахинд чиглэгдсэн хандлага, технологийн талаарх форум хэлэлцүүлэг, үнэлгээний талаарх уулзалт бүхий 3 гол хүчин зүйлсийг багтаасан юм.

Бизнест нийцэх хөтөлбөр

Нийтийн хоол болон тухайн салбарын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бизнесээ улам өргөжүүлэх, үзэсгэлэнд оролцогчдын үнэлэмжийг өсгөх, олон талт бизнес уулзалтыг үзэсгэлэнд оролцогчид болон худалдан авагчдыг хооронд зохион байгуулах хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрт “Мах, махан бүтээгдэхүүн үйдвэрлэгчдэд зориулсан Бизнест нийцүүлсэн хөтөлбөр”, “Мах нядалгааны тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдэд зориулсан Бизнест нийцүүлсэн хөтөлбөр” болон “Нийтийн хоол үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан зөвлөмж” багтсан болно..

Дэлхий дахинд чиглэгдсэн хандлаг, технологиуд

ах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд технологийн хөгжлийг шинэчлэхэд анхдагч байхынтулд тус үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэсгэлэнгийн үеэр Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эрдэм шинжилгээ болон технологийн хөгжлийн талаарх дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм.Дэлхий дахинд чиглэгдсэн чиг хагдлага, дэвшилтэт технологитэй холбоотой энэхүү арга хэмжээнд мал нядалгаа, мах боловсруулахтай холбоотой AMEC (Испани) зэрэг гадаадын холбоод, шинэ брэнд бүтээгдэхүүн гаргасан зочид төлөөлөгчид уригдах юм. Үзэсгэлэнгийн бас нэгэн онцлох арга хэмжээ бол “Хөргөлтийн үйлдвэрлэлийн дээд хэмжээний уулзалт форум-  2017” бөгөөд Чангша хотын Qiang Hua Xin Xi Ke Ji компани хамтран зохион байгуулахын зэрэгцээ хөргөлийн салбарын тэргүүлэх компаниуд уригдах төдийгүй тус салбарын чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг нээн гаргаж, оролцогчид тус салбарын зах зээлийн шинэ соргог мэдээллийг олж авах боломжтой юм.

Үнэлгээний үйл ажиллагаа

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд эрүүл өрсөлдөх орчинг урамшуулан дэмжих, мөн зочид төлөөлөгчдийн мэдлэг туршлагыг нэмэгдүүлэхийн тулд үнэлгээний олон үйл ажиллагааг явуулах болсон юм. Үүнд “Тэргүүлэх чиглэлийн мах, махан бүтээгдэхүүн, технологийн үнэлгээ” болон “Кулинарын шоу болон сайн чанарын маханд суурилсан бүтээгдэхүүний үнэлгээ” багтана. Үүнээс гадна худалдаа аж үйлдвэрийн яамнаас бий болгосон “Байгальд ээлтэй лангууны стандартын үнэлгээ”-ний дагуу “Ногоон лангуу”-нд зориулсан шагналыг үйл ажиллагааг зохион байгуулна. Үзэсгэлэнд оролцогчдын лангууг загвар, зохион байгуулалтаар нь үнэлж, зохион байгуулагчдын зүгээс шагнан урамшуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.meatexpochina.hk.messefrankfurt.comхаягаар зочлон авна уу.

Мэдээллийг бэлтгэсэн: С.Оюунчимэг