Бямбаа.Т 2017.06.02 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

ХБНГУ-аас Монгол улсад суугаа ерөнхий консул ирж уулзлаа

ХБНГУ-аас Монгол улсад суугаа ерөнхий консул ирж уулзлаа

Өнөөдөр МАЗХ, Берлин дэх Төвд агетлагаас ХБНГУ-д авто зам, гүнийн байгууламжийн ажилтан мэргэжлээр суралцах хүүхдүүдийн хэлний бэлтгэлийн явц, үр дүн, бэлтгэл ажлын талаар танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.

Тус уулзалтанд ХБНГУ-аас  Монгол улсад суугаа ерөнхий консул Михаэль Еэлэ, Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа  нар хүрэлцэн ирж хүүхдүүдийн  хэл сурсан байдал,  бэлтгэл ажилтай  танилцан ярилцлаа. Хүүхдүүд өөрсдийн Герман хэл  сурсан байдлаа 5-8 минутын илтгэл тавьж танилцуулсан бөгөөд Ерөнхий консул илтгэл сонсоод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.