Бямбаа.Т 2017.06.01 | Мэргэжлийн холбооны хэвлэл мэдээллийн алба

Германд суралцах хүүхдүүдийн эцэг эх, компаниудын төлөөлөлтэй уулзлаа

Германд суралцах хүүхдүүдийн эцэг эх, компаниудын төлөөлөлтэй уулзлаа

ХБНГУ-д 3 жилийн хугацаатай суралцахаар бэлтгэгдэж байгаа хүүхдүүдийн эцэг эх, компаниудын төлөөлөлтэй МАЗХ-ны ерөнхийлөгч Т.Бямбаа, гүйцэтгэх захирал А.Уранчимэг, "Төвд" агентурын захирал Т.Болдгэрэл нар уулзаж монголд суралцсан байдал, герман улсад суралцах талаар мэдээлэл хийж сонирхсон асуултуудад хариуллаа.

Мөн цаашид ямар ямар ажил хийгдэх, ямар арга хэмжээнд хүүхдүүд оролцох, юуг анхаарах талаар зөвөлгөө өгч харилцан ярилцлаа. Уулзалтын үеэр эцэг эх, компаниудын төлөөлөл өнгөрсөн хугацаанд хүүхдүүд нь олон зүйл сурсанд талархаж байгаагаа илэрхийллээ.