Д.Оюунхорол: Нэг хүн 36 мод таривал хуурайшилт, цөлжилтөөс арилна
БОАЖ-ын сайд Д.ОЮУНХОРОЛ
2017.06.06

Д.Оюунхорол: Нэг хүн 36 мод таривал хуурайшилт, цөлжилтөөс арилна

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд өчигдөр боллоо. Өдөрлөгт Цаг уур орчны шинжилгээний газар, яамны харьяа Хамгаалалтын болон Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн Байгаль орчин болон Аялал жуулчлалын газар, мөн Агаарын бохирдлыг бууруулах газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.

Эдгээр байгууллага агаар, орчны бохирдлыг бууруулах талаар зохион байгуулж буй арга хэмжээ, орчны бохирдлыг хэмжих суурин болон явуулын лаборатори, бохирдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх технологийн талаарх төсөл, хөтөлберийг танилцуулж байлаа. Тус яамны нээлттэй хаалганы өдөрлөг Дэлхийн байгаль орчны өдөртэй давхцаж буйгаараа онцлог аж.

Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байгаа энэ үед иргэн бүрийн оролцоо чухал учраас хүн бүхэн эх дапхийтэйгээ хүйн холбоотой амьдраасай гэсэн уриалгын хүрээнд Дэлхийн байгаль хамгаалах өдрийг бүх нийтээр тэмдэглэж байна.

Өдөрлөгийн үеэр БОАЖ-ын сайд Д.ОЮУНХОРОЛООС зарим зүйлийг тодруулав.

-Манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт ямар төвшинд байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад хамгийн хүчтэй нөлөөлж байгаа жишээ бол нийт газар нутгийн 77.8 хувь нь цөлжилтөд нэрвэгдэх хандпагатай болсон явдал. Үүнд уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа, малын тоо их хэмжээгээр өссөн нь нөлөөлсөн. Уур амьсгал, цөлжилтийн эсрэг авах арга хэмжээ бол хамгийн түрүүнд мод тарих.

Нэг хүн 36 мод тарьж чадвал хуурайшилт, цөлжилтийн нөлөөллөөс гарч чадна гэж үзэж байгаа юм.

-Нийслэлчүүд дулааны улиралд хөрс- ний бохирдлын асуу- далтай тулгардаг. Энэ чиглэлд ямар ажил хий- хээр төлөвлөж байна вэ?

-Гэр  хорооллын ариун цэврийн асуудпыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг эхлүүлж, үүнд 1800 айлыг хамруулахаар тооцсон.

Ингэж дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал хөрсний бохирдлыг бууруулахад бодитой ахиц гарна.

-Аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ. Энэ жил томоохон ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлалын салбар маш чухал үүрэгтэй. Гадаадын жуулчдыг хүлээж авахын тулд эхпээд дэд бүтцээ сайжруулах, нислэгийн тоогоо нэмэгдүүлэх ёстой. Хэнтий аймгийн Дадал суманд буюу Чингис хааны нутагт аялал жуулчлалын төв, дэд бүтцийг бий болгохоор ажиллаж байна. Мөн “Элсэн тасархай" орчмын дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний төв барих ажпыг эхлүүлнэ. Эдийн засаг хүнд байгаа учраас асуудлыг нэг дор шийдвэрлэж чадахгүй гэв.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлийн Засаг дарга өнгөрсөн өвөл хэд хэдэн томоохон шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлсэн. Ингэснээр агаарын бохирдол хэрхэн буурсан болон ирэх хүйтний улиралд ямар ажлыг хийхээр төлөвлөж буй талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэхтэй цөөн хором ярилцлаа.

ЦАХИЛГААНЫ ШӨНИЙН ТАРИФЫГ ТЭГЛЭСЭН ШИЙДВЭРИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

-Удахгүй хүйтний улирал болж, агаарын бохирдлын асуудлыг сөхөж эхэлнэ. Энэ асуудлыг хариуцаж буй байгууллагын хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд танайхаас ямар ажлыг санаачлан хэрэгжүүлж байна вэ?

-Дулаан алдагдпын чиглэлээр Дэлхийн банкныхантай хамтарч төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэр хорооллынхон дулаан алдагдлыг хэрхэн багасгах, орон байраа яаж дулаалах ёстой зэргийг сурталчлан таниулсан үзэсгэлэн худалдааг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. Төслийн хүрээнд агаарын бохирдол ихтэй бүсээс 200 айлыг сонгон ажиллаж байна. Үүнээс гадна нийслэлийн мэдлийн уурын халаалтын зуухыг цахилгаан байдлаар шийдэхээр ажпын хэсгийнхэн ажиллаж эхэлсэн. Үүнийг хуулийнхаа дагуу тендер сонгон шалгаруулалтаар зохион байгуулна.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн уурын халаалтын зуух байна вэ. Тэдгээрээс хэдийг нь цахилгаан халаалтад шилжүүлэхээр тооцсон бэ?

-Нийслэлд нийт 3100 орчим уурын зуух байдаг. Үүнээс 270 орчим нь нийслэлийн эзэмшлийнх бөгөөд 90 хувийг нь төвийн дулаанд холбохоор төлөвлөсөн.

-Цахилгааны шөнийн тарифыг тэглэсэн шийдвэр агаарын бохирдлыг бууруулахад хэр нөлөөтэй байсан бэ. Ирэх жил энэхүү ажлыг үргэлжлүүлэх үү?

-Ийм шийдвэр гаргаж хэрэгжүүл- сэн нь агаарын бохирдлыг бууруу- лахад хамгийн үр дүнтэй арга болсон. Тиймээс ирэх халаалтын улиралд цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэрийг үргэлжлүүлнэ. Санжүүжилтийн асуудлыг бүрэн шийд- вэрлэсэн. Цахилгааны шөнийн тари- фыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл тэглэхэд 2.5-2.7 тэрбум төгрөгийн цахилгааныг үнэ төлбөргүй зарцуулсан гэв.