“Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг танилцууллаа
2017.06.07

“Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг танилцууллаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар 4 үндсэн асуудал хэлэлцэж байгаагийн нэг нь “Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлах тухай байв. Уг хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа.

Танилцуулгын эхэнд энэхүү хөтөлбөр батлагдвал нийслэл анх удаагаа эрүүл мэндийн бодлогын баримт бичигтэй болохыг хотын даргын орлогч Ш.Анхмаа онцоллоо. Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудал бий. Тухайлбал, сүрьеэгийн өвчлөл их. Зөвхөн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүн амын дундах сүрьеэгийн өвчлөл нь Монгол Улсын нийт хүн амын дундах өвчлөлийн 30 хувийг эзэлдэг байна. Мөн БЗХӨ-нд анхаарал хандуулах шаардлага их байгааг хэлсэн юм. Эмч сувилагчдын харьцаа олон улсын түвшнээс доогуур байдаг байна. Олон улсад 1:3 гэсэн харьцаатай байдаг бол манай улсад 1:0.7 байдаг аж. Өөрөөр хэлбэл 1 эмчид ноогдох сувилагч хангалтгүй гэсэн үг юм.

Энэ мэтчилэн олон асуудлуудыг шийдвэрлэхээр “Нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Уг хөтөлбөрийн зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн салбарын засаглалыг оновчтой, үр дүнтэй, ил тод болгож, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг иргэдийн болон үйлчилгээ үзүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлснээр иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад оршино