Баасанхүү.О 2017.06.08 | Сайт: Vip76.mn

О.Баасанхүү: Приусыг ядуу хүний унаа гэж ойлгох хэрэггүй

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төслөөр хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг хуульд заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох зохицуулалтыг бий болгох зорилгоор боловсруулсан юм.

Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү "дахиж татвар нэмэхгүй гэж амлаж чадах уу" хэмээн асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Машин худалдаж авсан хүмүүсийн мөнгийг буцааж өгөх үү? Төрийн байгууллагын учруулсан хохирлыг төр хариуцна гэсэн хуулийн заалт байгаа. Приусын татварыг эсэргүүцээд нэг иргэн машинаа шатаасан. Түүнийг цаазаар авах ялтай эрүүгийн хэрэгт татчихсан байна.

Гэтэл энд бид татвар нэмсэн нь буруу байна гэж  ярьж байдаг...буруу байна гэж тэмцэн тэр хүнийг харин ч шагнамаар байна. Тэр одоо ганц худагт сууж байна. Тэр хүн тэмцээгүй бол өнөөдөр бид ард түмнээ бодсон энэ шийдвэрийг гаргахгүй л байх байсан шүү дээ.

Яагаад энэ хуулийг оруулж ирсэн юм бэ? Үндэслэлээ тайлбарлаач. Том машин унадаг хүмүүс жижиг машинтай иргэдийг дээрэлхэж байгаа юм шиг хууль хараглаж байна.  Миний сонссоноор 130 лексусыг 13 тэрбумаар манай төр худалдаж авсан гэсэн. Манай аймгийн хоёр дарга уначихсан л байгаа.

Приусыг төрийн албан тушаалтнууд яагаад унаж болдоггүй юм бэ?Засмал замтай газарт бид приус л унамаар байна шүү дээ. Приусыг ядуу хүний унаа гээд ойлгочихсон. Тэгээд татварыг нь нэг бол өсгөөд, эсвэл сонгууль болохоор буруулдаг. Нэг зүйлийг баттай хэлээч..дахиад татварыг нь нэмчихгүй биз дээ?

Хууль нэг л удаа гардаг баймаар байна гэдгийг хэлмээр байна.

Сонгууль болох гэж байгаа учраас татварыг буруулсан уу? эсвэл үнэхээр ард иргэдийг бодсондоо гаргав уу?

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулав

Авто машин импортолдог аж ахуй нэгж, иргэд, холбоодоо маш их санал ирсэн учраас энэ хуулийн төслийг Засгийн газар санаачлаж өргөн барьсан. Одоо гурван асуудал үүссэн байгаа. 

Нэг хэсэг нь импортоор машинаас оруулаад ирчихсэн хэрнээ онцгой албан татвараа төлөөгүй байгаа. Хоёрдох нь оруулж ирээд, онцгой албан татвараа төлөөд, цааш борлуулж чадаагүй хэсэг байна. Гуравдахь хэсэг  нь оруулж ирээд, татвараа төлөөд, иргэнд худалдчихсан байна. Үүний буцаан олголтыг хэрхэн хийх вэ гэхээр нэгдэх хэсэг нь угаасаа татвараа төлөөгүй учраас татвар төлөхгүйгээр шийдэгдчихнэ, хоёр дахь хэсэг нь татварын буцаан олголтыг инпорлосон иргэн, ААН-д шууд олгочихно. гурвадахь хэсгийн хувьд буцаан олголтыг эцсийн худалдан авсан иргэнд олгох  байдлаар шийдэх журам гаргахаар оруулж ирсэн.

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn