Мэргэн.Ч 2017.06.09 | Сайт: Vip76.mn

93 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “SoftBank-Saudi Tech Fund” дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан боллоо

93 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “SoftBank-Saudi Tech Fund” дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан боллоо

Монголын бизнесийн зөвлөлийн орчуулгын итгэлт түнш  “Orchuulga24” монгол хэлнээ хөрвүүлэв.

2017 оны 6-р сарын 19-нд зохион байгуулагдах Монголын бизнесийн зөвлөлийн 2 дахь чуулга уулзалтад Японы SoftBank группын төлөөлөгч, SoftBank Energy Corp-ийн Захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч Шигэки Мива илтгэл тавина.  http://bcmongolia.org/

Японы “SoftBank” групп, Саудын Арабын үндэсний баялгийн сан хамтран дэлхийд хамгийн том хөрөнгийн сан байгуулж хиймэл оюун ухаан, робот зэрэг технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх зорилгоор 93 тэрбум ам.доллар босгосон тухайгаа 2017 оны 6-р сарын 3-нд мэдэгдлээ.

“Мэдээллийн хувьсгалын дараагийн үе ирж байна, үүнийг дэмжиж хөгжүүлэх бизнесүүдэд өмнөхөөс ч илүү их хэмжээний, урт хугацааны хөрөнгө оруулалт шаардлагатай” гэж «Softbank Vision» сангийн төлөөлөгч онцлов.

Харилцаа холбоо, технологийн хөрөнгө оруулалтын “SoftBank” группын тэргүүн Япон улсын тэрбумтан Масаёши Сон тус сангийн төлөвлөгөөг өнгөрсөн оны арван сард танилцуулсанаас хойш дэлхийн хамгийн чинээлэг хэд хэдэн хөрөнгө оруулагч уг санд санхүүжилт хийжээ.

“SoftBank” болон Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас (PIF) гадна Абу Даби хотын Мубадала хөрөнгө оруулалтын сан 15 тэрбум долларын санхүүжилт оруулсан бөгөөд “Apple Inc”, “Qualcomm”, Тайваны “Foxconn Technology”, Японы “Sharp Corp” зэрэг компани тус сангийн шинэ хөрөнгө оруулагчид болсон байна.