Болд.Л 2017.06.09

Л.Болд: Боловсролоос гадна соёл, спортын сайд гэдгээ мартаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг  томилох асуудлыг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Болд  "Та соёл, спортын сайд гэдгээ мартаж болохгүй шүү" хэмээн захиас хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болдын хэлсэн үг

Нийслэлд их дээд сургуулиудаа төвлөрүүлсэн нь энэ цаг үеийн хамгийн буруу бодлого болж байгаа. Аль ч улсад их дээд сургуулиудаас кампусын зарчмаар хөгжүүлж  байгаа. Манай улс бас Багануурт их дээд сургуулийн хотхон байгуулах гээд олон жил  болж байна. Нөгөө сургуулиуд нь лобби хийгээд бүгд хотод үлдэх сонирхолтой байгаа учраас мухардчихсан байгаа.  Энэ ажлыг хийх хэрэгтэй.  Цашид хөгжлүүлье гэсэн чиглэлээ Багануурын хотхонд хэрэгжүүлдэг,  хөрөнгөөр дэмждэг бодлого хэрэгтэй. Ингэж байж хотод байгаа их, дээд сургуулиуд чинь Багануур руу нүүнэ.

Өөр нэг асуудал бол Геманы “зэрэгцүүлсэн сургалт” гэж зүйл байгаа.  Энэ тогтолцоог Монгол улсад нутагшуулах сонирхолтой байдагч Монголчууд олигтой хөдөлж өгдөггүй. Таныг үүнийг судалж үзээсэй гэж хүсэж байна.

Та бас Спорт, соёлын сайд 

Та бас соёлын сайд гэдгээ мартаж болохгүй шүү. Үе үеийн олон сайд үүнийгээ мартаж байгаа харагддаг.

Энэ жил та 60 нас хүрч байгаа юм байна. Монголын сансар судлалын төв бас яг 1957 онд байгуулагдсан 60 жилийн ойгоо угтаж байна. Бид энэ ойгоо тус салбарын “хойдохыг  нь уншихад” бэлэн л угтаж байна. Дунд сургуульд заахаа больсон байна. Сансар судлалыг үзмэрч, зурхайч гэдгээр  л хардаг болсон. Гэтэл Монгол улс сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс, 101 хүн. Энэ бол бидний том бахархал. Сансар судлал Монголд хөгжих том ирээдүй байгаа. Үүн дээр анхаарч, энэ цаг үед өөрөөс шалтгаалах зүйлээ хийгээсэй гэж хүсэж байна.

Та бол Спортын сайд. Хөнгөн атлетикийг хөгжүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүсэж байна.